Tuesday, July 27, 2010

Утасгүй сүлжээгээ сайжруулах энгийн аргууд


Утасгүй сүлжээгээ сайжруулах энгийн аргууд

Утасгүй технологи нь таныг кабель утсанд орооцолдохгүй, мөн өрөө тасалгаандаа чөлөөтэй нүүх, шилжих бололцоо олгодог. Гэвч зарим үед сигналын түвшин бага байна гэсэн мэдээлэл таны компьютер өгч магадгүй юм. Энэ үед таны интернет холболт удаан бөгөөд найдваргүй болдог. Тийм учраас танд утасгүй интернет холболтоо сайжруулах маш энгийн аргуудаас танилцуулж байна.
1.Утасгүй (router) хандах цэгээ аль болох төвдөө байрлуулах
Та утасгүй (router) хандах цэгээ аль болох өрөө тасалгааны төвд байрлуулах ёстой. Өрөөнийхөө хана, шалан дээр болон том метал зүйлын дэргэд байрлуулах нь тохиромж муутай. Энэ нь сигналыг интерфэренцед оруулж холболтонд муугаар нөлөөлдөг. Доорхи зургыг ажиглаарай.



2. Руторын антенаа солих

Руторын антенн бол анх ирэхдээ стандарт чиглэлгүй антен (omni-directional) байдаг. Энэ нь бүх чиглэлд жигд цацаргана гэсэн үг. Рутор чинь гадна хананд ойрхон байвал сигналын нэг хэсэг нь танай гэрийн гадна тархана гэсэн үг. Гэхдээ руторын чадал маш бага байдаг л даа. Сигналын түвшинг бууруулахгүй оновчтой байрлалд хүргэхийн тулд чиглэлтэй антен хэрэглэж болно.



3. Дахин дамжуулагч тавих

Утасгүй сүлжээний хамрах хүрээг тэлэх зорилгоор утасгүй дахин дамжуулагч ашиглаж болно. Дахин дамжуулагчаа компьютер, хандах цэг хоёрын хооронд нь тавиад болно. Энэ нь сигналын түвшинг нэмэгдүүлдэг. Дахин дамжуулагч тавих нь маш хялбар энгийн хялбар байдаг.



4. Утасгүй сүлжээний картаа солих

Утасгүй сүлжээний карт нь компьютер болон руторын антенаас сигналыг хүлээн авах, нэвтрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Зарим тохиолдолд рутор хичээн сайн ажиллаж сигналын түвшин сайн байв ч утасгүй сүлжээний карт муу ажиллаж болно. Энэ тохиолдолд сүлжээний картаа солино.

5. Суваг өөрчлөх

Утасгүй руторууд нь ялгаатай давтамжийн зурвасууд дээр ажилладаг, яг радио станцууд шиг. Үүнийг олон улсын IEEE 802.11 стандартад заасан байдаг. Жишээ нь: АНУ ба Канадад бол 1,6,11 суваг байх жишээтэй. Утасгүй руторын сувгийн тохиргоог хийхдээ тухайн руторын тохиргооны зааврыг харах хэрэгтэй. Таны компьютер тэр сувгуудыг автоматаар илэрүүлдэг.




6. Гадны өөр радио нөлөөлөлийг багасгах (interference)

Таны өрөө, тасалгаанд байгаа бусад утасгүй электрон төхөөрөмжууд хандах цэгт нөлөөлж магадгүй юм. Өөрөөр хэлбэл 2,4 GHz давтамж ашигладаг утасгүй гэр ахуйн электрон төхөөрөмжөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

7. Нэг үйлдвэрлэгчийн төхөөрөмжүүдийг сонго

Таны утасгүй рутор нь Linksys харин утасгүй сүлжээний карт чинь D-Link байвал тийм ч сайн биш, гэхдээ ажиллах ажиллана. Маш сайн ажиллуулна гэвэл нэг брэндын бүтээгдэхүүн сонгохыг санал болгож байна.

8. Руторынхээ программ хангамжыг шинэчлэх

Ямар ч рутор (хандах цэг) үйлдвэрлэгчээс анх гарахдаа өөрийн гэсэн жижиг программ хангамжын хэрэгсэлтэй гардаг. Энэ программ хангамжын шинэчлэгдсэн хувилбарыг интернэтээс татаж аваад шинэчлэж байх хэрэгтэй юм. Учир нь нэмэлт шинэ боломжууд нэмэгдсэн байдаг.