Tuesday, May 31, 2011

Доржзовдын хураангуй

Доржзовдын хураангуй

Намо багавади баранзаа брамидаа ей ум нада дидэ илши илши, милши милши бинаян бинаян намо багавади брадом баради, ирди ирди, мирди мирди, шурди шурди, үшүри үшүри буюуей буюуей суухаа

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Эрт дээр үед Энэтхэгийн орноо шажин төрийн үйлнээ маш мэргэн сэцэн, хүн ба хүн бусын үйлнээ нэн өлзийтэй өглөг хайрлагч асрахуй сайн сэтгэлт нэгэн хаан байжээ. Хааны нутаг дэвсгэрийн дунд хэрд тэгш сайхан шилбэр газар нэг сүм өөрөө товойн ургасаар гүйцжээ. Түүнийг үзвээс үзэсгэлэн нь улам тодрон, харваас хараад, ханашгүй ер бусын гайхамшигтай сайхан сүм болсон ажгуу.

Сүм дотор бурхан шүтээн судар ном зуу, зуун ширхэг ба тахилын ширээ хийгээд хурлын хуваргуудын суух тавцан, тацан олбог дэвсгэр дэс дараагаар хүн бэлдсэн шиг үзвээс үнэхээр зохистой бөгөөд эрдэнийн эд, зүйлс амой.

Түүнийг ертөнцийн хүн урлан үйлдэх нь атугай сэтгэн бодож сийлэх ухаан үл хүрэлцэх тийм хосгүй сайхан сүм ажгуу. Гэтэл хажууд нь бас өөрөө бүтсэн нэгэн сайхан сүм байх бөгөөд дотор нь зуун зүйлийн амтат ёстой ариун сайхан идээ ундаа байв. Тийм сайхан сүм идээ ундаа өөрөө урган дэлгэрсэнд хаан түшмэл тэргүүлэн хамаг бүгдээр хараад бахдан баясаж ийнхүү өгүүлэлдэв.

Манай энэ сүм шажин дэлгэрэхийн түмэн өлзийт үүд нээж бурхан тэнгэр ерөөж лусын савдаг бүтээж сүндэрлүүлсэн ажгуу. Ийнхүү баясалцаад нэгэн номч мэргэн лам дор хаан зарлиг болрон: Чи тэр сүм дор одож шашин дэлгэрэхийн угтуул болгон ямар ном буян үйлдвээс зохих түүнийг үйлд. Юу л хэрэгтэй бол би түүнийг өгье хэмээн зарлиг болроод нэгэн шавьтай хамт илгээжээ. Гэвч тэр лам сүмд оронгуутаа ухаан алдаж дорхноо үхэв. Энэ тухай шавь нь өгүүлэн ирсэнд урьдын мэргэдийн таалсан ёсоор удаа, дараалан лам нарыг илгээвээс мөн л үхэв. Тэр мэтээр олон лам үхсэнд, аль сайн лам нар ингэж үхэх болсонд, сүмийн ойр тойронд одож үл болох ба хамаг улс айж имээж холуур тойрч явах болов. Тэр үеийн энэ улсад баахан нэрлэхүй хөөргөн нэгэн хуварга байжээ. Тэр хуваргын өгүүлсэн нь хамаг амьтны тусын тулд хааны буянаар бүтсэн энэ сүмд хоосон нэр зүүсэн лам яаж сууж чадахав. Харин цуварч үхсээр байгаад сүмийг хиртээж бузар буртаг болговол хаан төр тэргүүтэн хамаг улсад нэгэн их муу ёр болох вий дээ хөөрхий, номын утга мэдэхгүй зовлон их гэдгийн учир энэ болж дээ гээд дэмий л гаслан нэрлэхэж үүнд, түүнд өгүүлж, ийш тийш явах нь улам сонсогдсоор түүнийг нь түшмэл сонсож мэдээд манай албад дотор нэгэн сайн лам бий хэмээн машид баясаад нэгэн элчид хаан зарлиг болров. Өөрөө бүтсэн сүмийн учир шалтгааныг тайлж ширээнд заларч чадах сайн лам нэг буй хэмээв. Чи түүнд одож юу хэрэгтэй бүхнийг гүйцээн бүрдүүлэн өгч тэргүүн ламын ёсоор сүмд хүрэг хэмээн зарлигдав. Тэрхүү элч одож хааны зарлигийг өгүүлвээс тэр хуварга зүрхэндээ сум тусгасан мэт болон айж, эмээж, зовж түүнийгээ нууж огт мэдэгдэхгүйгээ хичээж байгаад тэрхүү элчид хэд хоногоос очъё. Чи хүлээ гэжээ.

Тэгээд бодвол сүмд суувал үхэх, хаан түшмэлийн зарлигаас давбаас мөн үхнэ. Оргож яваад баригдваас бас үхнэ. Одоо яавч миний насны хэмжил боловаа. Ямар ч болтугай тэр сүмд очиж үхвээс үг хэл, явдал суудалгүй, миний нэрэнд гэмгүй биз гэж сэтгээд элчтэй хамт явжээ. Арав хоноод сүмд хүрэхэд гурав хоногийн газар үлдээд байхад лам элчдээ хандаж та сүмд ойртож үл болно. Хэрэв таныг мэдвээс угтаж хорлох болно. Эндээс буцахтүн. Намайг ганцаараа гэж бүү зов. Харин өчүүхэн хүнс хэрэглэл гээд, тэндээсээ айж, цочин, яван явсаар долоо хоноод бараа нь харагдахын төдий газар нэгэн довцог дээр сац тавьдаг байшинд орвоос дээдийн дэвтэр ном харагдав.

Авч үзвээс /Очироор огтлогч/ судар буюу машид баясаж ийнхүү сэтгэрэв. Үйлийн эзний гарт орсон надад /Очироор огтлогч/ судар олдсон нь олъё бэрх маш сайн хувь буюу. Миний энэ нас нэгэнт дууссан тул би өөрийн хийгээд хамаг амьтны тусын тул үхэтлээ уншсугай. Энэ сударт би бие, хэл, сэтгэлээ өргөсүгэй. Ялангуяа амиа тасартал худал бүү өгүүлсүгэй хэмээн бие хэл сэтгэлээ өргөөд уншиж хоноод маргааш нь өлсөж ундаасахын их тул ямар ч болов нэг цадаж хоноод үхье хэмээн сэтгэл шулуудав.

Ингээд айж эмээлгүй сүмд орж тэрхүү зуун амтат идээнээс амсаж идэж ууж ханаад мөн ингэж сэтгэв.

Ай сэтгэл чи их нэрийг хүсэж нэрлэхэн өгүүлснээс үхэх болсноос биш бусад хүн намайг хорлоогүй юм байна. Энэ номыг уншихуйд сэтгэл чи аанайхан хорлов хэмээсэн сэтгэлээ нуун захираад тэргүүн ламын ширээн дээр гарч суугаад /Очироор огтлогчийг/ нэгэн үзүүрт сэтгэл барин уншиж долоо хонов. Гэтэл тэр үдэш сүм гэрлээр дүүрч гийгэн гэрэлтэв. Эцэстээ сүр жавхлан төгс нэгэн хүн ирж мөргөөд өгүүлсэн нь: Зээ номын тогтомд өчүүхэн чөлөө тавьж миний үгийг сонс. Би бээр энэ газрыг эзэгэнсэн савдаг бөлгөө. Савдаг олон боловч тэргүүлсэн ноён савдаг нь би байна. Манай энэ хаан өдөр бүр манай улсад их хэрэгтэй эм, сэлт номын, өглөг хайрлагч нэгэн бөлгөө. Үүний харьяат нэгэн зуун ерин есөн муж улс хиншүү хярвас үл хийх тул савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй уужим жаргасан нь гагцхүү энэ хааны ач тус мөн.

Иймийн тул хааны ач тусыг хариулна гэв. Хаан дор туулсан бурхан болохоос бусад нь гүйцсэн. Шажин ихэд дэлгэрүүлж амьтны тусыг үнэхээр туулсан бурхан, бурханы хутгийг хаан бээр даруй олох болно хэмээн өгүүлээд тэнгэрээс босгосон ба би тэргүүтэн лус савдаг бид бүтээж хаанд өргөсөн сүм бөлгөө.

Гэтэл энэ сүмд суухаар ирсэн лам нар аль нь ч энэ сүмийг ургуулагч бишээ. Хэн бөгөөс энэ сүмийг тоосон товрог болгон хэмээн хатангуутаж хэт догшин өгүүлж сонсгон занав. Түүгээр намайг хорлож үл чадна. Тэр юуны тулд вэ? Хэмээвээс түүнчлэн ирсэн бурхад хийгээд бодьсад махасад нар ба барадигавод сэлт асрахуй, нигүүлсэхүйгээр бодь хутгийг олжээ.

Ер амьтныг хорлоогүй бурханы сургаалаас гажуудсангүй нэгэн төрөл тэргүүлэшгүйгээс эдүгээ хүртэл хураасан буян их. Буян үйлдэгсдэд буруу хор сэтгэсэн лугаа энэ мэт үйл үйлдсэнээр буянаа барж үхсэн лам нар болой.

Тойн чи билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ өөр бусад буяны номыг хамаг амьтны тусын тулд ядам болгон уншсанаар миний сэтгэсэн ёсоор шажин дэлгэрэх болон шажин амьтны тусын тулд энэ сүмд тэргүүн лам болон соёрхов хэмээжээ.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Дорно дахины нэгэн муж улсад тангарагийн буг чөтгөр оршиж тэндхийн хүүхэд нялхсыг цөлмөх болж арван найман наснаас дотогш эрэгтэй эмэгтэй хүнгүй болжээ.

Бугийг тонилгох гэтэл тэр өөрөө номонд асар мэргэн учир ямар лам ямар арга чарга үйлдсэн ч дой дором нь улам ихээр түгэж бугшин ер эс чадагдана.

Иймээс тэр муж улсын хаан сэтгэл санаагаар улам гутарч хаан харцас хамаг улсын үр үндэс тасрах болох нь, би энэ улсын хаан ширээнд суусаар байж буруу зүйлийг үл мэдсэн шиг байвал тэнгэрийн таалалд үл нийцэнэ. Уур хилэн ч болж мэднэ. Эсвэл ганц намайг шийтгэлтэй ч биш ийм олон улсыг гашуун зовлонд учруулахын учир утга юу билээ.

Буг чөтгөр бугшсаар бусад олон хорлол тэргүүтэн бидний үйлдсэн буяны ном гүрэм хийгээд арга чарга тахил санваар өглөг тэргүүтэн түүнд хариу тус үл болохыг сэтгэвээс хаан миний үйлийн үр буюу ноёд баяд гэж сайрхавч буян эс хийвээс хойд төрөлдөө гутамшигт гуйлагчин болох түүнчлэн би бээр хаан хэмээн ихэмсэглэвч албат иргэнгүй болбол энэ насны гутамшиг болох тул эдгээр олон зовлонтны төлөөнөө зорьж гурав хоногийн дараа төрөл егүүтье гэж шийдээд сэм суувай.

Хааны зүүдэнд нэгэн бандид ирж өгүүлсэн нь: Нялхсын их егүүтгэлд дээдсийн хан хурмаст бээр ялж төгс нөгцөгсөн бурханы номлосон билиг барамид дор тамга дарсан бөлгөө.

Тэр барамидыг шүтвээс тэр бээр магад чадмой. Тэр юун тулд хэмээвээс ялж төгс нөгцөгсөнөөр билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийг/ номлохуй цагт дээдсийн хан хурмаст тэргүүлэн наян түмэн тэнгэр нар даган баясаж энэ судрыг шүтэгсэдийн энэ хойт хоёрын нөгцөгсөн ба ирээдүй хийгээд эдүүгээгийн ямар ба үйлс дор зориулж уншваас түүний хэрэг тусыг бид бүтээсүгэй хэмээн ам авч тамга дарсны тулд болой хэмээгээд тэр бандид үл үзэгдэн одвой хэмээхийг тодорхой тэмдэгтэй зүүдлээд нойрноос сэрээд лам гурван эрдэнэ дор ачлах тахил өргөөд олон бүгд дор тунхаглан тархааж /Очироор огтлогчийг/ шүтэн уншицгааваа.

Тэр буг чөтгөр тонилоод нялхас хүүхдийн аюул зовлон арилж урт наслаж удаан жаргаж эхлэв. Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар хэрцгий догшин бугийг тонилгоод үл тогтох нялхсыг тогтоогоод улмаар нялхас дор энэ судрын адистад гайхамшигтай сайныг нь илтгэсэн бөлгөө.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Бас нэгэн их хааных зурхайч, шинжээч хоёр түшмэлтэй юмсанжээ. Зурхайч түшмэл би бээр өнгөрсөн ба эдүүгээ, ирээдүй цагийн үйл явдлыг мэдэж шийдэж бүтээх бөгөөд гагцхүү үнэн бээр өгүүлэх юун.

Гэтэл энэ шинжээч түшмэл бид хоёрыг хаантан адил хайрлаж, асрах хэрэг юун билээ гэсэн найдангуй сэтгэл төржээ. Ер нь түүнийг үгүй болгосугай хэмээн сэтгээд хавшаалан харьяалж хатуу догшин тарина ба бумбын цусан сор, усан сор, гал сор хийгээд илгээвээс тэр шинжээч түшмэл /Очироор огтлогч/ судрыг ядам болгон шүтэж уншсаны ачаар эс чадагдав.

Зурхайч түшмэл, шинжээч түшмэлийг лавтайяа надаас урьд үхэх нь магад гэж сэтгэв. Урт удаан хугацаа өнгөрсөн хойно нэгэн цагт шинжээч түшмэд хоёр хөвгүүндээ ийнхүү өгүүлэв. Эдүгээ надад үхэхийн ёр ирвээ Зурхайч түшмэл миний үрийн үрийг тасалсугай хэмээн занасан нь үзэгдэнэ. Тэр зурхайч хааны шашин төрийн хамаг улсыг сэтгэх сайн түшмэл нэгэнт санаснаасаа үл буцна. Миний энэ үгийг сонсоод түүнд бүү хор сэтгэ. Тэр зурхайчийн буян их, хэрэв хортой санаа сэтгэвээс та хоёрын буян урьд барагдана. Ямарваа нэгэн үйл явдал болвоос өөр бусад хамаг амьтны тусын тулд зориулж /Очироор огтлогчийг/ ядам болгон шүтэж уншваас хоёр тус бүтээгээд хоёр чуулган төгсөх хэмээсэн бөлөг. Тиймийн тул сүсэг бишрэлээ бүү султага хэмээн захиад тэр шинжээч цагтаа хүрч төрөл егүүтгэв. Хожим хойно нэгэн цагт хааны хөвгүүн сэлт олон хүмүүнд халуун өвчин болсонд оточ нар түүнд могойн зүрхэн зандангаас бус эм тус болохгүй хэмээснийг эрээд олсонгүй.

Яаж ийгээд эрж олоод илгээе гэтэл хамаг могой хорхойнууд цөм ялангуяа их халуун болох Үеэр тэр зандан модыг аварга могой ороох буюу тийм ойд ийм, тиймийн тул зуны цагт түүнд хүн ойр дөт очиж үл болно хэмээн зовно.

Энэ бүхэнд зурхайч түшмэл өгүүлрэн: Үүн дор шинжээч түшмэлийн хоёр хөвүүн очиж авч чадна. Эс авчирч чадсан ч хан хөвгүүнд тус хүргэлтэй хэмээсэнд хаан зарлиг болгон: Дагаж очих сайхан баатар эрс базаан морь сэлтийг яаравчлан бэлтгэ хэмээсэнд зурхайч түшмэл өгүүлрэн: Тэр занданг ямар булааж авах бус түүж авах хэрэг тул зурхайд гарсан хоёр хөвгүүнээс өөр хөвгүүн очих хэрэггүй биз ээ хэмээв.

Хаан зарлиг болрон: Тэр хоёр хөвгүүнийг ирүүлж та хоёулан очиж зандан модны ойгоос могойн зүрхэн нэрт занданг авч энд эс ирвээс хүндээр засаглана.

Авчирваас ихэд шагнана. Аливаа хэрэгсэлийг түшмэлээс ав хэмээн зарлиг болгон түшмэлд ирэв. Түшмэл бор заан хоёрыг хэрэглэлтэй нь өгөв. Хоёр хөвгүүн бид хоёр бол их хааны элч хөтөлгүй үл явна. Зандан модны ой эндээс нэгэн түмэн есөн мянган газар, хаан хөвгүүний өвчин хүнд тул нэгэн өдөр найман мянган газар явах цагаан заан уналга өгөөсэй хэмээв.

Гэтэл хайрла гэтэл хальтрах, додомжил гэтэл дордох үйл хэнд ч ирэх болзоогүй хаан хөвгүүд хаан төр барих буян бий бөгөөд бид хоёр амьд гарах хувь бий болвоос тэрхүү занданы ойд төсөр ойртоод ирэх цагт хоёр хөвгүүн егүүлрэн: Бид арвуул үхэх хэрэггүй. Бид хоёр очъё. Хорь хоносны хойно бид хоёрыг үхэж хэмээн буцаж харьцгаа хэмээн өчүүхэн хүнс аваад явган явахад нь тэр найман хүн уйлан барихраад өгүүлэн: Бид бүгдээр эдгээр сайн уналгаар өөрийн бус хааны улсад буруулж очоод заан сэлтээ худалдваас амиа тэжээж нэгэн, хэдэн жил амьд явахгүй юу. Энэ явдлыг тэвч боль гэв. Хоёр хөвгүүн өгүүлэхдээ энэ ертөнцийн хүмүүн нас ахар аливаа үүдсэн бүхэн мөнх бус энэ явдалд үхвээс олон амьтны тусын тул буюу хааны хүчин чадал түшмэл эрхийн учир бид баригдваас арван хүн алагдана. Та нар сэтгэлээ бүү зовоо. Танай сайхан сэтгэлийн үр энэ насанд эс боловч эцэс хойт дор нэгэн сайхан жаргал үүсэх болно хэмээн егүүлээд оджээ.

Тэндээс тэр хоёр хөвгүүн зандан модны ойр нэгэн хадны хөндийд сууж өөрөө хамаг амьтны тусын тулд ба ялангуяа энэ явдлаар хортонд хорлогдвоос хорлогч түүнд хилэнц бүү хий. Бид долоо хоногийн эцэст амь биеэ хайрлалгүй занданы ойд очно гэж санаж /Очироор огтлогчийг/ уншжээ. Гурав хоног суусны маргааш хангарьд тэр аварга могойн цустай зандан модыг авчирч хоёр хөвгүүний дэргэд хаяжээ.

Тэр занданг арван заанд ачиж ирээд хаанд өргөвөөс хан хөвгүүн ба хамаг улсын халуун өвчин арилаад тэр хоёр хөвгүүнд их эрх олгоод тэдгээр арван хүнд их шагнал хүртээв. Мөн хааны нутагт цагаан зүгийг тэтгэгч нэгэн сайн савдаг их ууланд оршино.Тэр ууланд амьдардаг улс амьтан хиншүү хярвас тавих, цагаан дарцаг хийсгэх, салхи шуурга болвоос харааж зүхэх, хулгайлсан юмаа ууланд нуух, зарга тэмцэл хийх, хэрүүл маргаан үүсгэх зэргийн муу үйлээр тэдгээр улсын буян хишиг доройтож ан гөрөөс дайжиж, үр жимсгүй болж газар дэлхийд ган зуд болох, уулыг муу хэлж хараасан зүхсэнд уулын эзэн хилэгнэн уурсаж хааны нутгийг ган зуд нөмөрч аливаа муу ёрын үйл гурав хоногийн газраас тохиолдож тэр ууланд ойр хавь ирсэн, явсан хүнийг үхүүлж огт сураггүй алга болгоно.

Байн байсаар тэр уулын барааг холоос харсан хүн ч үхэхэд хүрэв. Тэр үед хаан, зурхайч түшмэлд хандан зарлиг болгосонд: Их мөндөр, ган зуд хийгээд муу ёр болсны учир юу вэ? Хэмээвэл зурхайч түшмэл шинжлэн үзээд егүүлэх нь: Хаан минь ээ! Энэ ган зуд тэргүүтэн болваас гаднын хорлол бус, харин хүмүүн амьтны хувь хишиг доройтсоных ч бус, манай олон хүмүүний өөрсдийн үйлдсэн хар үйлийн лай ажгуу. Тэр догширсон ууланд шинэ нэр зохион бичиж, олон хүн хиншүү хярвас тавьж газар усыг харааж зүхэн, цагийн салхи шуурга сэлтийг муу хэлэх зэрэг гэм бий.

Иймээс муу үг хараал үл өгүүлэх, эв найртай аж төрөн суухыг сайтар ухуулж, тунхаглан зарлаж тархаагаад эс дагаваас засаг ноёдоос тогтоон тушааж ийнхүү зарласан эзэн ууланд очиж өргөх бичиг бичиж таглга дараад лусын савдагаар хурд хийж зуун амттанг түрхэж бичгийг чанга дуугаар уншин сонсгож өгвөөс урьдаас үлэмж сайн болно гэв. Заасан ёсоор бэлтгэж ууланд хүргэх цаг болов. Хүмүүн чи үүнийг хүрэг гэж тушаасанд тэр өчрөн: хаан түшмэл минь ээ! Би эзгүй хээр хөдөө газарт номын дуу сонсолгүй үхсэнээс энд танай засагт үхсүгэй, үхэхүйд үл гэмшинэ. Хэмээгээд олон хүн үл олдов.

Тэр цагт зурхайч түшмэл гурван мянган есен зуун улс сүйтгэснээс шинжээч түшмэл агсаны хоёр хөвгүүн хэдүй их ачтай боловч амьд ирэв. Эс ирэвч энэ хоёр тэнэгийг хойшид мэдүүлэхгүй гэхтэй нь зэрэг хаан, тэр хөвгүүнийг ирүүл гэж зарлиг болгон та хоёрыг үл хайрлахдаа бус гагцхүү зориг чадлыг чинь хэрэглэнэ гээд ууланд өгөх болсны учрыг бүрнээ зарлиг болговаас тэр хоёр хөвгүүн өгүүлэн: Хаантаан хэн алин ч хамаг амьтны хувь хишиг эс доройтсон бол хүргэж болох биз ээ гээд хамаг хэрэгслэлийг заанд ачиж зургаан хөтөлтэй очиж ууланд хүргээд хамаг амьтны тусын тулд ба ялангуяа хорлогч уулын эзэн хорлогдогч амьтад та нар хоорондоо өгөх, авах өр төлөөсгүй андын амгаланг олох болтугай! гэж зориуд ерөөгөөд /Очироор огтлогчийг/ нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж нөхөддөө хандаж та нар эндээ суу, үхүүлэгчийн хилэнц их, хамт очоод найман хүмүүн үхвээс үхэгсэдийн амины гарз болох бид хоёр үхсэн ч үл гэмшинэ. Хэрэв долоо хоноход эс ирэхгүй бол бид хоёрыг үхэж гээд буцаж харигтун! Гэхэд тэд өгүүлэн энэ зүйл юмсыг хүргэж өгөв гээд буцаж харигтун! Гэхэд тэд өгүүлэн энэ зүйл юмсыг хүргэж өгөв гээд энд орхиод хариваас та хоёрын аминд хор үл болох гэсэнд тэрхүү хөвгүүн элдэв үйлийг худал хуурмаг хэлбэл энэ насандаа жигшүүрт амьтан болоод эцэстээ тамд унах, бас найман хүн бие, биеэ итгэх ч байтугай нэг хүн өөрийгөө итгэж болохгүй. Энэ явдлыг хүн мэдвээс найман хүн үхэх болноо. Тиймийн тул бид хоёрын төлөө сэтгэлээ бүү зовоогтун гээд ууланд юмсыг хүргэж их чанга дуугаар бид хоёр хааны зарсан элч бөлгөө.

Ирж уулзагтун, эс ирвээс мэдсэн гэх мэдээгээ өг! гэж дуудсанд нэгэн гоо хүмүүн ирээд та юун хүмүүс ирж аймшиггүй их бархирав гэвэл бид хоёр хааны зарсан элч. Чи юун хүн бэ? гэсэнд би бээр энэ уулын эзэн хаан. Ямар хэргээр ирэв гэхэд тамгатай бичиг ба тахилын хэрэглэл хүргэж ирэв гэв. Тийм гээд түүнийгээ өгөх гэвэл баян баатар уулын эзэн олон бий.

Чухам тэргүүлсэн эзэн хаанд өгөхөөс биш би хэмээн бархирав гэж байцаахаар ирсэн нэгэн хөмүүн хөмүүнийг итгэж өгмой гэсэнд тэр олон нөхдөөр хүрээлүүлэн савдагийн хаан биеэр болгосонд тэр хоёр хөвгүүн ёслон мөргөөд, бичиг сэлтийг өргөвөөс сайшаан аваад хаанд олон сайн эрдэнэ өгөөд, түүний дотор үеийн үед үл үгүйрэх эрдэнэ өгөв. Тэр хоёр өгүүлрэн: Уулын их хаантаан! Миний нөхөд зургаан хүмүүн их хаан чамаас сүрдэн айж энд ирж эс чадав. Тэд ойрхон байгаа билээ. Тэд маань хаанд бараалхаж мөргөж болохсон болов уу? Хэмээсэнд савдагийн хаан зарлиг болрон: хөвгүүн минь сонс! Эрт урьдын энэ олон амьтан саяыг егүүтэхүй өөр, өөрийн хэл, дүрс хийгээд бие, биеэ үзэх, үл үзэх зэргийн тус тусын овог язгууртай амьтан тоо томшгүй олон бөлөг. Түүнчлэн ирэгсэн дайныг дарсан, үнэхээр туулсан бурхад, амьтан амьтны янз байдал ямар бол түүгээр зохилдож номхотгосноос бус ертөнцийн олон хүнүүдэд үзэгдэхүй үзэж, хэлэлцэхгүй зэргээр тоолшгүй, цаглашгүй олон галав нөгцөхүй тийм, тийм бөгөөс бид яаж учирсан бэ? Хэмээвээс та хоёр /Очироор огтлогчийг/ ядам болгон шүтэж уншсан буянаар ийнхүү учирваа.

Энэ билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ адистад аугаа хүчин их, үүгээр үл чадах үйл нэгээхэн ч үгүй. Тиймээс осолгүй урт насны шидийг олж болох гэхэд үүгээр туулсан бурхад болж болохсон тул өгүүлэх юун хэрэг вэ? Тэр зургаан хүмүүн надтай уулзсан ч намайг үл үзнэ хэмээн тэдэнд тав, таван үе хүртлээ үл үгүйрэх эрдэнэ өгвөө. Тэр хоёр хөвгүүн буцаж ирээд хаанд эрдэнэ өргөж учир шалтгаанаа өгүүлсэнд хаан, түшмэл баясаж тэр хоёр хөвгүүнийг шагнажээ. Түүнд тэргүүн түшмэлийн ёслол олгож хамаг улс дор эрхтэй болгов. Түүнээс хойш ган зуд ба аливаа билэггүй, муу ёр үгүй болж дэлгэр сайхан болсонд хамаг улсаар тэр хоёр хөвгүүнийг хайрлаж өргөн хүндлэх болов. Тэр цагт зурхайч түшмэл ийнхүү бодож егүүлсэн нь: Энэ хоёр хөвгүүн мах цуснаа төрөгсөд бүтээж үл болох үйлийг бүтээхийг үзвээс эдний төрөл егүүтгэшгүй хураасан буян их болов уу. Эсвэл эдүгээ эдэнд шүтсэн нэгэн шүтээн бий болов уу. Ямар ч болов энэ хөвгүүдтэй найртай зохилдсугай хэмээн санаж тэр хоёр хөвүүний эрхэнд оров.

Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар эцэг, хөвгүүд гурвуулан хавшил хараал хийгээд бумба тийрэн тэргүүтэн элдэв зүйлийн муу увидаст үл чадагдаад бодь хутгийг олжээ.