Monday, March 28, 2011

IPv4 ба IPv6

Интернэт протокол (IP) гэж юу вэ?

Хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн том ололтуудын нэг бол яах аргагүй интернэт юм. Тэгвэл түүний гол үндсэн зүйл бол интернэт протокол юм. Интернэт протокол нь сүлжээнд байгаа компьютерүүд хэрхэн яаж хоорондоо холбогдохыг үзүүлдэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ярилцдаг хэл юм. Интернэт протоколын 2 хувилбар байдаг. IPv4 ба IPv6 гэсэн

IPv4 хувилбар

IPv4 нь интернэт протоколын анхны хувилбар юм. Өнөө цагт хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа протокол юм. IPv4 хувилбар нь нийтдээ 4,294,967,296 хаягын сантай. Энэ тооноос цааш явах боломжгүй юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн интернэтийн ихэнх урсгалыг энэ хувилбарын хаягттай хэрэглэгч эзэлж байна.

IPv6 хувилбар

Энэ хувилбар нь өнөө цагийн өсөн нэмэгдэж байгаа интернэт хостуудыг хаяглах маш олон тооны тоо тоймшгүй хаягын сантай юм. Мөн бусад олон боломж, бололцоотой.

IPv4 ба IPv6 харьцуулалт

IPv4 хувилбар

IPv6 хувилбар

Үүссэн он

1981

1999

Хаяглалтын хэмжээ

32 бит

128 бит

Хаяглалтын формат

192.149.252.76

3FFE:F200:0234:AB00:0123:4567:8901:ABCD

Mask net

192.149.0.0/24

3FFE:F200:0234::/48

Хаяглалтын тоо

2^32=4,294,967,296

2^128=340,282,366,920,938,463,374,607,431,768,211,456

Энэ хоёр хувилбарын ялгаа

Энэ хоёр хувилбарын гол ялгаа нь хаяглалтын тоондоо л байгаа юм. IPv4 хувилбар нь ердөө л 4,294,967,296 хаягын сантай бол IPv6 хувилбар нь 340,282,366,920,938,463,374,607,431,768,211,456 хаягын сантай. Чухам энэ ямар нэртэй тоо, хэдий чинээний их хэмжээг заадаг юм бэ гэдгийг би лав мэдэхгүй.

IPv4-өөс IPv6 руу шилжих

Цаашид интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд IPv4 хаягын дутагдлаас болж IPv6 руу шилжихээс өөр гарц үгүй болж байна. Дэлхийн олон интернэт үйлчилгээний компаниуд IPv4-өөс IPv6 руу шилжих өөр өөрийн тактик төлөвлөгөөгөө боловсруулан шилжиж байна. Манайд ер нь энэ талын ажил хийгдэж байна уу?