Showing posts with label Компьютер. Show all posts
Showing posts with label Компьютер. Show all posts

Monday, June 15, 2009

Future Desktops Arrive Today

Бид бүхний хэрэглэж заншсан ширээний компьютерууд(PC)маань баяртай гэж хэлэх цаг нь болжээ дээ. Сүүлийн 15 жилийн туршид онцгой том өөрчилт гараагүй байсан ширээний компьютерууд маань техник технологийн хөгжлийн үр дүнд ихээхэн өөрчилт орох болж байна.
http://www.pcworld.com/article/166638/future_desktops_arrive_today.html эндээс ороод үзнэ үү

Monday, May 11, 2009

Ирээдүйн компьютер

Ирээдүйд (тун удахгүй) бид маш жижигхэн, авсаархан хумсны толио шиг компьютер ашиглаж эхлэх нь дээ. Энэ компьютеруудыг их олон янзаар нэрлэх юм байна. Зарим газар үзгэн компьютер гэж нэрлэж байгаа юм байна. Гол технологи нь хэт ягаан буюу инфра долгион ашиглана.Энэ компьютер боловсруулах хүчин чадал, багтаамжын хувьд өнөө цагийн компьютеруудаас илүү байх юм байна.
http://www.youtube.com/watch?v=40tS8A-SJ6c&feature=related
та энэ холбоосоор ороод үзнэ үү.

Monday, April 20, 2009

ЭХ ХАВТАН (motherboard)

Энэ удаа бид компьютерийн эх хавтангийн тухай ярилцана. Компьютерийн гэрийг (case) нээхэд эх хавтан (motherboard) харагдана. Ер нь компьютерийн гэрт хамгийн гол төхөөрөмжүүд байрладаг. Тухайвал: Уян, хатуу, компакт диск унших төхөөрөмжүүд,төв процессор, түүний байрлах суурь, санах ойнууд, тэжээлийн блок, гадаад төхөөрөмжүүдийг залгахад зориулсан үүрнүүд гэх мэт олон төхөөрөмжүүд байрладаг.
Мөн түүн дотор motherboard [эх хавтан] гэж нэрлэдэг компьютерийн хамгийн гол цөм бөгөөд хамгийн томдоо орох эх хавтан байрлана. Энэ хавтан дээр компьютерийн бүх дотоод төхөөрөмжүүд бэхлэгдэх буюу холбогддог. Компьютерийн уураг тархи гэж нэрлэдэг процессор буюу CPU (Central Processing Unit) мөн л эх хавтан дээр байрлана. Процессор бол мэдээлэл боловсруулах гол ажиллагааг гүйцэтгэдэг төхөөрөмж юм. Процессорын мэдээлэл боловсруулах хурдыг мегагерцээр [Mhz] хэмжинэ. Өнөө үед харилцан адилгүй хурдтай, төрөл бүрийн процессорууд байгаагаас хамгийн өргөн хэрэглэгдэж буй нь Pentium процессор юм.
Эх хавтан ба процессор хоёр бие биедээ тохирч байх ёстой. Эх хавтанд дурын процессор таарахгүй, харин зөвхөн түүнд зориулагдсан процессор л таарна.
Эх хавтан дээр процессороос гадна дууны карт ба видео карт, санах ой гээд олон төхөөрөмж байрладаг гэдгийг дээр дурдсан.
Эх хавтангийн үүрэг бол түүнд дээр байгаа бүх төхөөрөмж, эд ангиудыг хооронд холбох, тэжээлийг нь хуваарлаж өгөх үндсэн зориулалттай.
Эх хавтан мөн л тодорхой үе шаттайгаар хөгжиж ирсэн. Эхний үеийн эх хавтангууд тэжээл зарцуулалт их, овор хэмжээ том, цөөн тооны элементүүд болон гаднаас нэмэж суулгах төхөөрөмжийн үүр нь цөөхөн байсан.
Тухайвал зөвхөн уян диск, санах ойн слот гэх мэт. 1982 оны үед хэрэглэж байсан IBM 5150 эх хавтангийн зураг доор харагдаж байна.


Өнөө үеийн компьютерийн эх хавтангууд бол маш их өргөн боломж хэрэглэгчидэд олгох болсон. Хэрэглэгч өөрөө компьютерийнхаа хүчин чадлыг нэмэх, өргөтгөх, сайжируулах боломжоор хангагдсан.
Танд дан ганц эх хавтан байхад л та түүнд тохирсон төхөөрөмжүүдийг нэмж тавиад бүрэн компьютертай болж болно. Нэмэлт төхөөрөмжүүдийг нэмж тавих нь танаас тийм их мэдлэг, чадвар шаардахгүй. Сүүлийн үед манай оюутан залуус түүгээр ч барахгүй ерөнхий боловсролын сурагчид ч тун сайн хийж сурсан байгаа юм.

Эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг. (Motherboard components)

PC компьютерийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бол яах аргагүй эх хавтан гэдгийг бид мэддэг. Үүнийг янз бүрээр нэрлээд байдаг. Тухайвал: Main board, mother board, system board, planer гэх мэтээр нэрлэдэг. Эх хавтангийн ерөнхий загварыг Form Factors гэж нэрлэдэг. Энд түүний физик хэмжээ, өргөтгөх үүр, хэлбэр загвар ордог. Хэд хэдэн төрөл загвар байдаг. Тухайвал:
Эхэн үеийн эх хавтангийн загвар Baby – AT, Full size – AT, LPX сүүлийн үеийн загвар ATX, Micro-ATX, Flex-ATX, NLX, WTX гэх мэт байхаас гадна Compaq, Packard Bell, Hewlett Packard, notebook гэсэн хэлбэрүүдтэй ч байдаг. Зураг 3 дээр сүүлийн LPX “form factors” –ийн ар талаас нь харсан байдал харагдаж байна.
Эх хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд холбогдоно мөн бүх төхөөрөмж хооронд мэдээлэл солилцоход гол үүрэг гүйцэтгэнэ. Эх хавтангууд төрөл, хэмжээгээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи хэсгүүдийг ерөнхийдөө агуулж байдаг. Үүнд:

• Процессор суулгах үүрнүүд (socket, slot)
• Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг
• Chipset (North and South bridges) - Main board бүр хоёр гол гүүрэн микросхемтэй байдаг. Эдгээр микросхемүүд нь (CPU) төв процессорыг компьютерийн бусад хэсэгтэй холбож өгөх үүрэгтэй.
• Super I/O chip – Оролт гаралтын суурь чип
• Нэн шуурхай ойнууд (Cache memory)
• Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM/DIMM/RIMM sockets)
• Тогтмол санах ой (ROM BIOS)
• Цаг болон CMOS ийн батери
• Jumpers
• Залгуурууд (Connectors)
• ISA/PCI/AGP bus slots - Дууны кард болон видео кард, сүлжээний кардад зориулагдсан суурь
• Battery - Системийн үндсэн тохиргоо буюу он, сар, өдөр, цаг, минутыг хадгалах зориулалтаар ашигладаг.
• Integrated Drive Electronics (IDE) – Хатуу диск, компакт диск залгах залгуур
• Universal Serial Bus – гадаад төхөөрөмжүүд залгах үүр

Дахин хэлэхэд эх хавтангийн гол ажил бол төв процессор руу бусад бүх эд ангийг (төхөөрөмж) холбох ажиллагаа юм. Сүүлийн үеийн түгээмэл тааралддаг нэг эх хавтангийн ерөнхий бүрэлдэхүүн хэсгүүдийг дараах зургаас тодорхой харж болно. Зураг 1.


Сүүлийн үед гарч байгаа эх хавтангууд техник технологийн шинэ дэвшилт ололтуудыг ашиглан түүн дээрхи эд ангиуд хоорондоо нэгдэн нийлэх ажиллагаа их хийгдэж байна. Бас түүний хэлбэр загвар, хэмжээ ч янз бүрээр гарах боллоо.
Өөрөөр хэлбэл тус тусдаа байсан төхөөрөмжүүд on-board хэлбэрээр хийгддэг болсон.
On-board эх хавтангийн хувьд сайн ч талтай, муу ч талууд байдаг. Сүүлийн үед гарч байгаа эх хавтангууд бол сольж тавих буюу сайжируулахад их хялбар болсон. Одоо эх хавтан дээр байдаг чухал элементүүдийн талаар товчхон ярилцана.
Sockets & CPUs
Энд Sockets ба CPU ийн тухай энд товчхон дурьдая. Учир нь ямар ч эх хавтангийн тухай ярихад эдгээрийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. CPU бол компьютерийн хамгийн чухал елементүүдийн нэг. Түүгээр барахгүй түүнийг уураг тархи ч гэж нэрлэдэг. Энэ тухай бид өмнөх хичээлүүдээр ярьсан. Ер нь компьютерийн ажиллагааны хурдын тухай ярьж эхлэнгүүт л CPU-гийн тухай бодол бидний толгойд орж ирдэг. Үүнээс үүдээд процессорын ажиллах хурд хэдий чинээ их байна компьютерийн ажиллах хурд төдий чинээ хурдан байдаг.
Төв процессорын (CPU) байрлах үүрийг л sockets/slot гэж нэрлээд байгаа юм. Эхний үеийн PC компьютеруудад төв процессор ба эх хавтангийн хоорондох контакт хөлнүүд (pins) гагнаастай байсан. Intel фирмийн 486 процессороос хойшхи бүх процессорууд sockets/slot той болсон. Энэ байдал нь хэрэглэгч өөрөө CPU гээ солих боломжтой болсон. Sockets/slot ийг массив хэмжээгээр нь Pin Grid Array (PGA), Land Grid Array (LGA) гэж нэрлэдэг. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Эдгээрийг тодорхой үзүүлсэн хүснэгтүүд байдаг.
Chipset
Chipset бол маш олон тооны микросхемүүдийн набор цуглуулга юм. Эх хавтанд дээр гагнаастай байдаг. Өнөө үеийн PC компьютерууд North bridge буюу South bridge гэсэн хоёр гол chipset агуулдаг. Эдгээр микросхемүүд нь төв процессорыг компьютерийн бусад хэсэгтэй холбож мэдээлэл солилцох гол гүүр нь болж өгдөг.
Зураг 2. Northbridge and Southbridge



North bridge бол эх хавтангийн өмнөх хэсэгт байрлах эд ангийг төв процессор руу шууд холбодог. Энэ гүүрэн схемд санах ой, AGP буюу PCI-ийн контроллерууд холбогддог. South bridge бол North bridge-ээс удаан байдаг. Учир нь юу гэвэл түүнээс гарсан мэдээлэл North bridge ийг таарч CPU-д очдог. Энэ гүүрэн схемд цуваа болон зэрэгцээ портууд, хатуу, уян диск гэх мэт төхөөрөмжүүд холбогдоно.
Ер нь бол эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэж нэг гэрт хйисэн хэлбэрийг Chipset гээд байгаа юм. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх хавтан гэсэн үг юм.
Chipset нь хэдэн зуун сая транзистор буюу идэвхтэй элементүүдийг агуулсан маш чухал үүрэгтэй микросхем юм. Тухайвал: Төв процёссор, түүний орох гарах замууд, шуурхай буюу нэн шуурхай санах ойнууд, нэмэлт төхөөрөмжүүд болон системийн бүх төхөөрөмжүүдийг зохицуулж төв процессор руу тэдгээрийг хурдаар өндөр холбож өгөх үүрэгтэй. Chipset үйлдвэрлэгчид маш хүчтэй өрсөлдөж байна.

Тогтмол санах ой (ROM BIOS)

Энэ нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг ажиллуулдаг. Дараа нь үйлдлийн системийг ачаална. Үйлдлийн систем нь хүн компьютер хоёрийн холбогч үндсэн суурь программ юм. Системийн бүх тохиргоог BIOS д хадгална. Тухайвал: Системийн он, сар, өдөр, цаг, минут, уян ба хатуу дискийн төрөл, хэмжээ, системийн нууцлал паспорт, системийг хаанаас эхлүүлэх гэх мэт. BIOS setup программ гэж байдаг. Энэ программ руу орохыг тулд ихэвчлэн del товч дарж ордог.

Super I/O chip – Оролт гаралтын суурь чип

Эх хавтангийн дараагийн 3 дахь том гол микросхем бол оролт гаралтын суурь схем юм. Энэ нь компьютерийн өргөтгөлийн кардуудыг (дээр үед тус тусдаа салангад байсан) нэгтгэж нэг чип дээр хийгдсэн микросхем юм. Ихэнхи Super I/O chip бол доорхи бүрэлдэхүүнийг агуулсан байдаг.
• Уян диск контроллер
• Цуваа портын контроллер
• Параллель портын контроллер
• Гар ба хулганы контроллер
Гэхдээ сүүлийн үед энэ чип нь South bridge тэй нэгдэж хийгдэх болсон. Энэ нь олон сайн талтай болсон.

Нэн шуурхай ойнууд (Cache memory)

Төв процессор нь шуурхай санах ойгоос мэдээлэл авах бүрдээ мэдээллийг нэн шуурхай ойд байрлуулдаг. Нэн шуурхай ой нь дотоод (L1) ба гадаад (L2) гэсэн хоёр төрөлтэй. Процессор хэрэгтэй мэдээллээ эхлээд дотоод нэн шуурхай ойгоос хайна. Энэ нь процессорт хэрэгтэй мэдээллээ хамгийн хурдан авах боломж бүрдүүлнэ. Эндээс хэрэгтэй мэдээгээ олохгүй бол гадаад нэн шуурхай ойгоос хайдаг. L2 ойн нь L1 ээс удаан боловч RAM аас хавьгүй илүү хурдан юм. Эдгээр санах ойд дахь мэдээлэл байнга шинэчлэгдэж байдаг.

Дууны кард болон видео кард, сүлжээний кардад зориулагдсан суурь.(ISA/PCI/AGP bus slots)

Эдгээр нь компьютерт нэмэлт төхөөрөмж холбох боломж олгодог. Тухайвал: Модем, сүлжээний кард, видео кард, дууны кард гэх мэт. Өргөтгөлийн кард суулгах үүр гэж ч гэдэг. Энэ үүрийн тоогоор нэмэлт төхөөрөмж залгаж болно. Компьютерийг худалдаж авахдаа өргөтгөлийн сул үүрийн тоо нь цаашид таны хэрэгцээг хангах эсэхийг анхаарах хэрэгтэй юм.

Түлхүүр үгнүүд:

Processor, processor sockets, main board speed, cache memory, SIMM/DIMM memory, bus type, BOIS, from factor, main board chipset

Wednesday, March 11, 2009

Компьютерийн бүрэлдэхүүн хэсэг

Персонал компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүд.

Орчин үеийн персонал компьютерууд маш энгийн тоног төхөөрөмжүүдээс бүрдэж, түүнийг солих ба ашиглахад их хялбар болсон. Компьютерийн техник нь хөгжлийнхөө явцад өөрийн бүрэлдэхүүн эд ангиудаа нэгтгэж хөгжисны ачаар өнөө үед түүний эд ангиудын тоо багассан. Орчин үеийн компьютерийн тоног төхөөрөмж нэг бүр хэрхэн ажилладаг, ямар бүтэц, үүрэг зориулалтэй байдаг талаар бид ярилцаж байгаа билээ. Эхний хоёр хичээлээр компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүд болох гар, хулганы тухай ярилцсан. Энэ удаагийн хичээлээрээ тоног төхөөрөмжүүдийн тухай ерөнхийд нь товчхон танилцуулаад дараа нь хамгийн чухал хэсэг болох төв процессорын (CPU) тухай ярилцна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд PC ийн төхөөрөмжүүд нь харьцангуй бие даасан шинж чанартай байдаг. Өнөө үеийн компьютерт нийтлэг байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд бол:

· Motherboard (Эх хавтан)
· Processor (Процессор)
· Memory RAM (Санах ой)
· Case (Chasis) Гэр
· Power supply (Тэжээлийн блок)
· Floppy drive (Уян диски хөтлөгч)
· Hard disk (Хатуу диск)
· CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
· Keyboard (Гар)
· Mouse (Хулгана)
· Video card (Видео карт)
· Display (Дэлгэц)
· Sound card (Дууны карт)
· Speakers (Чанга яригч)
· Ports (Цуваа болон зэрэгцээ портууд)
Үүнээс гадна web camer, scanner, modem, microphone, flash disk гэх мэтийн төхөөрөмжүүдийг өдөр тутмын ажиллагаандаа бид нар ашиглаж байна. Одоо эдгээр тоног төхөөрөмжүүдийн тухай товчхон танилцуулья.

Motherboard (Эх хавтан)

Эх хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд холбогдоно. Мөн тэр өөрөө бүх төхөөрөмжөө хянаж удирдана. Эх хавтанууд төрөл, хэмжээ дүрсээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи хэсгүүдийг заавал агуулж байдаг.
· Процессор суулгах үүрнүүд (socket, slot)
· Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг
· Уг эх хавтангийн чип (chipset)
· Нэн шуурхай ойнууд (Cache memory)
· Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM,DIMM sockets)
· Нэмэлт төхөөрөмжүүд суулгах үүрнүүд (Bus slots)
· Тогтмол санах ой (ROM BIOS)
· Цаг болон CMOS ийн батери
· Jumpers
· Залгуурууд (Connectors)

Оригнал Эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэсэн хэлбэрийг Chipset гэдэг. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх хавтан гэсэн үг юм. Тухайн компьютерт дэх эх хавтангийн Chipset нь бүх тоног төхөөрөмжөө хянаж зохицуулдаг. Тухайвал: Төв процёссор түүнд холбогдох орох гарах замууд, Нэн шуурхай санах ой болон шуурхай санах ойнууд, нэмж суулгадаг төхөөрөмжүүдийн гол замууд болон системийн бүх нөөцүүдийг бүгдийг нь хянаж зохицуулдаг.
Мөн chipset-ийн хамгийн гол үүрэг бол уг эх хавтангийн харектерстикийг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл ямар процессор, санах ойн (RAM) багтаамж, ямар төрлийн өргөтгөлийн картууд (PCI, ISA), ямар багтаамжтай диски уг эх хавтанд таарах вэ? гэдгийг тодорхойлж байдаг гэсэн үг юм. Сүүлийн үеийн процессорууд дотор нь нэн шуурхай санах ойнууд нь хийгддэг болсон. Мөн эх хавтан дээр BIOS гэсэн тогтмол санах ой байрладаг.
Энэ нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг ажиллуулдаг. Дараа нь үйлдлийн системийг ачаална. Системийн бүх тохиргоог BIOS д хадгална.

Processor (Процессор)

Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гэж дууддаг. Энэ бол хамгийн чухал чип юм. Учир нь компьютер доторх мэдээллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.
Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихэсэж, овор хэмжээ багасаж байна.

Memory (RAM) Шуурхай санах ой.

Ямарч компьютерийн нэг гол үзүүлэлт бол Memory (RAM) Шуурхай санах ой юм. Үүнийг бид RAM гэж дууддаг. Шуурхай санах ойн нь компьютерийн мэдээллийг түр хадгална. Өөрөөр хэлбэл самбар дээр бичсэн зүйлээ уншаад, дараа нь арилган дахин бичихтэй адил зарчмаар ажилладаг. Яагаад шуурхай санах ой гэсэн юм бэ? гэвэл компьютерийг ажиллаж байх хугацаанд л тэр ажилладаг. Тэгээд комьютерыг унтраахад түүнд байсан бүх мэдээлэл устаж үгүй болно. Харин тогтмол санах ойн хувьд ийм зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл түүнд байгаа мэдээлэл устаж үгүй болдоггүй. RAM-ийг гаднаас худалдаж аваад өөрийн компьютертаа нэмэж суулгаж болно. Энэ ажиллагаа бол их энгийн байдаг.

Case (Chasis) Гэр

Компьютерийн гэр дотор түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг байрлана. Тухайвал.Эх хавтан, тэжээлийн блок, диск хөтлөгчүүд, нэмэлт картууд. Компьютерийн гэр нь ерөнхийдөө босоо, хэвтээ гэж хоёр төрлийн байдаг. Сүүлийн үеийн зарим гэрүүдийг задалж, төхөөрөмжүүдийг нэмж суулгах болон авахад их хялбархан болсон. Гэрүүд нь агаарын урсгал солилцож байх үүднээс жижиг нүхнүүдтэй байдаг. Ихэнх компьютерийн гэр нь тэжээлийн блоктойгоо хамт ирдэг.

Power supply (Тэжээлийн блок)

Тэжээлийн блок нь компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг юм. Энэ нь хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгон компьютерт тохируулан хувиргах үүрэгтэй. Ихэнхи тэжээлийн блок нь хувьсах 110v/220v хүчдлийг 3.3 v, 5v, 12v тогтмол хүчдэл нь болгодог. Тэжээлийн блокийн хүчин чадал нь ваттаар хэмждэг. Тэжээлийн хэсэгт хөргөлтийн сэнс заавал байдаг. Энэ нь түүний элемэнтүүдийг хэт халалтаас хамгаална.

Floppy drive (Уян диски хөтлөгч)

Уян диски хөтлөгч болон диск нь персональ компьютерийн ууган төхөөрөмжүүдийн нэг юм. Уян диски хөтлөгч нь хамгийн энгийн хямдхан төхөөрөөмж нь юм. Түүний үндсэн үүрэг зориулалт уян дискнээс мэдээлэл унших, бичих зориулалттай төхөөрөмж юм. Мэдээллийг цахилгаан соронзон аргаар уян дискэнд бичдэг. Энэ төхөөрөмжийн нэрийг А,В гэж нэрлэнэ.
Сүүлийн үед CD, DVD, Flash гэсэн илүү давуу талтай дискнүүд хэрэглэж байгаа боловч уян диск хөтлөгч болон диск нь олон жил компьютерт хэрэглэгдэж ирсэн тэр байр сууриа алдаагүй л байна. Энэ диск хөтлөгч нь хуучин үйлдлийн системүүдийг компьютерт шинээр суулгах, системийн файлуудыг хадгалах, компьютерийг ажилд бэлтгэх үед их өргөн хэрэглэдэг.

Hard disk (Хатуу диск)

Хатуу диск нь компьютер дээрхи бүх программ, өгөгдлүүдийг хадгалдаг үндсэн төхөөрөмж юм. Энэ нь нэг гол дээр бэхлэгдсэн платтер гэж нэрлэгдэх хэд хэдэн нимгэн металл гадаргуу дээр мэдээллийг цахилгаан соронзонгийн аргаар бичиж хадгална.
Хатуу дискийн төхөөрөмж нь мэдээлэл бичих, унших толгойнуудтай байна. Хатуу диски нь нэг ёсондоо компьютерийн агуулах сав юм. Хатуу дискийн гол үзүүлэлт бол багтаамж юм. Энэ мөн компьютерийн гол үзүүлэлтүүдийн нэг болдог юм.
Өнөө үеийн хатуу дискүүдийн багтаамж нь хэдэн арван гигабайт (Gigabyte) болсон. Хатуу дискний тухай дараа дараагийн хичээлээр дэлгэрэнгүй гарна. Хатуу дискийг ажиллаж байхад нь түүний дохиоллын гэрэл асдаг.Та бүхэн анзаарсан байх. Компьютерийн нүүрэн талд жижиг гэрэл байнга анивчиж байдаг. Энэ үед компьютерийг гэнэт тэжээлээс салгахгүй байх хэрэгтэй.

CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч

Эдгээр төхөөрөмжүүд мөн мэдээллийг хадгалах, зөөх зориулалттай төхөөрөмжүүд юм. Их багтаамжтай тогтмол шинжтэй мэдээллийг хадгалахад тохиромжтой юм. Тухайвал: Толь бичиг, кино, дуу гэх мэт. Сүүлийн компьютерууд бүгд CD уншдаг төхөөрөмжүүдтэй ирдэг болсон. Эхний үед түүн дээрх мэдээллийг зөвхөн уншиж ашиглаж байсан. Түүнээс биш арилгах болон дахиж бичих боломжгүй байсан. Өнөө үеийн CD, DVD нууд бол бичиж, арилгаж, уншиж болдог болсон. Энэ төрлийн дискийг ерөнхийд нь гурав хуваадаг.
· Эхний нь зөвхөн уншдаг CD,
· Хоёр дахь нь нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD,
· Сүүлийнх нь олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг.
Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна.

Keyboard (Гар), Mouse (Хулгана). Энэ хоёр төхөөрөмжийн тухай өмнөх хичээлүүдэд тодорхой бичсэн. Энэ 2 бол компьютерт мэдээлэл оруулдаг төхөөрөмжүүд. Бусад төхөөрөмжүүдээс гоц ялгарах зүйл гэвэл ямагт хүн компьютерттай ажиллах бүрт энэ хоёр төхөөрөмжийг заавал ашигладаг.

Video card (Видео карт)

Дэлгэц дээр бичиг, дүрс зураг гаргах үйлдлийг монитор ба видео карт хамтдаа гүйцэтгэнэ. Зарим үед видео адаптер гэж дуудна. Видео карт нь компьютерийн командыг монитор ойлгох хэлбэрт хөрвүүлнэ. Бүх төрлийн видео карт нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.
· Video chip or chipset,
· Video RAM,
· DAC(Digital to Analog Converter),
· BIOS.
Видео чип нь дэлгэц дээр гарах мэдээллийг удирдаж видео RAM руу дамжуулах үүрэгтэй. Видео RAM нь мэдээллийг монитор руу дамжуулахын өмнө хадгалж байдаг. Видео RAM байгаа мэдээллийг DAC уншиж тоон сигналыг аналог сигнал болгон хувиргана. BIOS д түүний driver программууд байдаг.

Display (Дэлгэц)

Ихэнхи монитор нь системийн блокоос тусдаа байдаг. Түүний цахилгаан хэлхээ, эд ангиуд нь өөрийн хамгаалалтын гэрт байрладаг. Мониторд үндсэн 3 үзүүлэлт байдаг.
· Диагоналийн хэмжээ нь (diagonal size) инчээр
· Нягтрал ба тодрол (Resolution) нь цэгийн тоогоор
· Дүрс сэргээх хурд (Refresh) нь герцээр тус тус илэрхийлэгдэж байдаг.

Диагналийн хэмжээ нь ерөнхийдөө 14-21 инч байдаг. LCD мониторууд бол 11-14 инч байна. Тусгай зориулалтаар ашигладаг бага диагональтай монитор бас байдаг. Ер нь том хэмжээтэй дэлгэцтэй ажиллах нь тохиромжтой байдаг.
Тодрол ба ялгарал нь дэлгэц дээр дүрс бүтээгч өчүүхэн бага цэгүүдийн хоорондох зай юм. Энэ зай хэдий чинээ бага байна дүрс төдий чинээ сайн байдаг.
Сэргээх хурд герцээр хэмжигдэж, монитор нэг секундэд хэдэн удаа бүтэн дэлгэцийн дүрсийг сэргээж байгааг тодорхойлно. Энэ хурд өндөр байх тусам нүдэнд ядаргаа багатай байдаг. Энэ давтамж нь компьютерийн дэлгэцийн хувьд хамгийн багадаа 60 гц байдаг. Өнөө үеийн мониторууд 100 гц байгаа.

Sound card (Дууны карт)

Дууны карт нь компьютерийн дуу авиаг тод цэвэр дуугаргах зориулалттай. Энэ карт нь өргөтөлийн сууринд суулгадаг ба эх хавтантай (Onboard) хамт гэж 2 янз байдаг. Дууны картны тусламжтайгаар дуу хөгжим, яриа болон бусад дуу авиаг сонсоно. Энэ картанд хэд хэдэн оролт гаралт байдаг. Түүнд нь чанга яригч, өсгөгч, микрофон, хөгжмийн залгуур зэргийг залгадаг.

Speakers (Чанга яригч)

Дууны картаас гарах дуу авиаг сонсох үүрэгтэй. Энэ төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт нь чадал байдаг. Чанга яригч нь идэвхитэй ба идэвхигүй гэж хоёр төрлийн байдаг.
Дээрхи төхөөрөмжүүдийн талаар дараа дараагийн хичээлүүдээр арай дэлгэрэнгүй гарна. Бид үүний өмнө бидний хамгийн ойр дотно хоёр төхөөрөмжийн талаар ярилцсан. Энэ удаа бол компьютерийн амин гол сүнс нь болдог микропроцессорын тухай үзнэ.

Tuesday, March 10, 2009

Компьютерийн технологийн хөгжлийн чиг хандлага

Компьютерийн техникийн өнөө болон ирээдүйн төлөв. Компьютерийн ертөнцийн эргэн тойронд..

Компьютерийн технологийн хөгжлийн чиг хандлага.

Өнөөгийн байдал.

Өнгөрсөн 3 зуунд бол дан ганц технологи ноёрхож байсан. 18-р зуун бол механик үйлдвэрүүд ноёлж байсан. 19-р зуун бол уур болон дотоод шаталтын хөдөлгүүрийн зуун байсан.
20-р зуун техник технологийн зуун байсан. Энэ зуунд хүн төрөлхтөн мэдээллийн технологийн талаар их зүйл бүтээсэн. Тухайвал дэлхийг хэрсэн телефон сүлжээг суурлуулсан, радио телевизийг зохион бүтээсэн. Мөн хиймэл дагуул хөөргөсөн, компьютерийн үйлдвэрүүд байгуулагдаж эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ялангуяа энэ зууны сүүлийн хагасд мэдээллийг түгээх, боловсруулах, хадгалах үйл ажиллагааны хөгжил их хурдсаж хөгжсөн үе юм.
Тэгвэл 21-р зуун бол мэдээллийн зуун, хиймэл оюун ухааны зуун болно гэж эрдэмтэн мэргэд, судлаачид санал бодлоо бичицгээж байна. Учир нь 20-р зууны сүүлийн хагасаас компьютерийн шинжлэх ухаан холбооны салбартай нэгдэн ажиллах болсноор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн хурд бусад салбаруудтай харьцуулахад дэндүү хурдан хөгжиж ирсэн явдал юм. Энд гол нөлөөлөх хүчин зүйл нь компьютерийн техник, түүний сүлжээ бий болсон явдал юм. Компьютерийн сүлжээ бол хүн төрөлхтөний бүтээсэн нэг гайхамшигтай зүйл юм. Энэ сүлжээ бол ирээдүйн хөгжлийг тодорхойлно.
21-р зуунд хүн төрөлхтөний гол өрсөлдөөн бол оюун ухааны хөгжил байх болно.Тэр өрсөлдөөний гол зэвсэг, (багаж) нь бол бид бүгдийн яриад байгаа компьютер, түүний сүлжээ байх болно. Тэгэхдээ бидний өнөө үеийн хэрэглэж байгаа компьютерийн хэлбэр, хэмжээ, хүчин чадал, ажиллах программ хангамж нь эрс өөрчлөгдөнө гэдэг нь эргэлзээгүй юм.
Ингээд хүмүүсийн амьдрал, өдөр тутмын хэрэгцээнд сүүлийн дөчин жилийн дотор компьютер шиг түрэмгийлэн орж ирээд, өөрийн байр сууриа эгнэгт бэхжүүлсэн хэрэгсэл одоогоор үгүй байна.
Тийм тул компьютерийн ертөнцийн талаар ном сониноос уншсан, эрдэмтэн мэргэдээс сонссон бага сага зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцая. Би өмнө нь Мурийн хуулийн тухай өмнөх дугаарт товчхон дурьдаж байсан. Тэр хууль дахин 20 жил хүчин төгөлдөр байж чадвал 2020 он гэхэд компьютерийн хүчин чадал хүний тархины боловсруулах хүчин чадалтай эн зэрэгцэх болно. Өөрөөр хэлбэл компьютер секундэд 20.000.000 миллиард үйлдэл хийх чадвартай болно. Харин 2060 он гэхэд компьютер нь оюун ухааны хөгжлөөрөө хүн төрөлхтөнтэй нэг түвшинд зэрэгцэж очно гэж эрдэмтэн мэргэд, судлаачид тооцоолж байна.
Ингэснээр бидний киноноос үзэж харж, төсөөлөл авдаг хиймэл оюун ухаант эд эс, оюун ухаант машин, “амьд сэтгэдэг” компьютер, хүн машины гибрид зэргийг бий болгох боломжтой болно гэсэн үг юм. Гэхдээ компьютерууд өөр өөрийгөө программчладаг болоогүй цагт хүний хөдөлмөрийг хөнгөвчлөдөг багаж хэрэгсэл болон ойр дотны туслагч л байна.
Өнөөдөр 21-р зуун дөнгөж эхлээд явж байна. Энэ зууны эхнээс хүн төрлөхтөн бид 64 битээр хаягладаг процессорыг ашиглаад эхэллээ. Энэ нь 32 битийн хаяглалтаас даруй 4 тэрбум байтаар илүү байна гэсэн үг. Энэ нь компьютерийн техникийн хувьд өшөө их боломж олгож байгаа хэрэг юм. Үүний дүнд компьютер болон электрон техникийн хөгжил дэвшил, технологи маш хурдан урагшлаж байна.Тухайвал: Гурав, дөрөвдүгээрийн үеийн гар утас, шинэ үеийн илүү ухаалаг сүлжээ, утасгүй холбооны технологи гээд тоочоод байвал барахын аргагүй олон зүйл байна. Зүйрлээд хэлбэл яг л хурдан галт тэрэг шиг явж байна. Тэр галт тэргэнд сууж чадаагүй улс орон, хүн ард бол дэлхийн хөгжлөөс хол хоцрох нь тодорхой болжээ. Энэ галт тэрэгтэй хамт хоцрохгүй явахын тулд бидэнд мэдлэг боловсрол хамгийн чухал нь юм. Тухайвал Англи хэл, компьютер, техник зүйн мэдлэг чадвар хамгаас чухал хэрэгтэй. Өнөөдөр электрон засаглал, электрон худалдаа, элетрон хувцас, электрон дэлгүүр, электрон сургууль, электрон номын сан, электрон эмнэлэг, электрон манаач гэх мэт. Энэ болгоны цаана бидний яриад байгаа компьютерууд, шинэ үеийн сүлжээнүүд байгаа юм.

Ирээдүйд:

Бид одоо ширээн дээрээ харж байгаа компьютер төхөөрөмжүүдээ халаасандаа хийж явах нь ердийн зүйл болно. PC компьютерууд нь биокомпьютер, оптик компьютер, квант компьютер буюу илүү хүчирхэг микрокомпьютерууд, төхөөрөмжүүдээр солигдох нь эргэлзээгүй юм.
Одоо ч бид нар аль хэзээний ширээний PC шиг хүчирхэг микрокомпьютерүүдийг ашиглаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл компьютерийг орлож чадах маш жижигхэн электрон төхөөрөмж, багаж хэрэгсэл бидний ажил алба, гэр оронд элбэг хэрэглэгдэх хандлагатай болоод байна.
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд компьютержсан хувцас тухай ярьж мөн аль хэдийнээ амьдрал ахуйдаа хэрэглээд эхэлсэн. Өөрийнхөө жин, амьсгалын тоо, даралтыг мэдэрдэг цамц өмсчихөөд явж байх цаг тун ойрхон болж байна. Манай улсад ч энэ хувцас хунар, хөнжил гудас тун удахгүй орж ирж хэрэглээ болох нь гарцаагүй юмаа.
Ер бусын үйл ажиллагаатай жижиг электрон хэрэгслүүдийг хаа саагүй хэрэглэх болж байгааг бид мэдэж байгаа, энэ бүгдийн цаана бидний яриад байгаа компьютер байгаа гэж ойлгож болно.



Бидны өдөр тутмын амьдралд ухаалаг “туслагч” электрон төхөөрөмжүүд хаа сайгүй тааралдаж, үүрэг даалгаварыг үг дуугүй биелүүлж байх болно.
Тун удахгүй гар хулгана байхгүй компьютеруудтай бид дуу хоолой болон гар бичмэлээр харьцах болно.
Үүнээс гадна дан ганц компьютер тийм их хүчирхэг байж чадахгүй юм. Түүнийг хамгийн хүчирхэг харилцааны хэрэгсэл болгодог гол зүйл бол түний сүлжээ юм.
Компьютерийн шинжлэх ухаан холбооны салбартай нэгдэн нийлсэн үйл ажиллагаа нь техник технологийн хөгжлийг эрс хурдасгасан. Компьютерийн сүлжээ гэдэг бол үнэхээр гайхалтай сүлжээ юм.