Thursday, June 4, 2009

Хамгийн үнэтэй компьютер

Японы засгийн газар дэлхийн хамгийн үнэтэй компьютерийг зохион бүтээхэд нь санхүүжүүлжээ."Дэлхийн дуураймал" нэртэй уг компьютерийн төхөөрөмж нь 400 сая ам. долларын өртөгөөр боссон гэнэ. Дэлхийн 500 супер компьютерийг тэргүүлдэг "Дэлхийн дуураймал"-ын эрхийг Японы үндэсний сансрын хөгжлийн агентлаг эзэмшдэг юм байна.
Энэ компьютер нь 640 процессортой, процессор бүр нь чиглүүлэгч найман процессортой энэ супер компьютерийн санах ой нь 10 терабайт гэнэ. Технологийн энэхүү дэвшилтэт төхөөрөмжийг цаг уур, далай судлал гэх мэт олон улсын хэмжээний төслүүдэд өргөнөөр ашигладаг гэнэ.

1 comment: