Thursday, March 12, 2009

Хулгай хийгээд амиа аварсан нь

Өөд хаясан чулуу өөрийн толгой дээр
Эд эзнээ танидаггүй, эрэг сүүлээ танидаггүй гэдэг хэлц үгс яаж бий болсон вэ? Эдгээр хэлц үгсийн утгыг нэгэн үлгэрээр тайлбарлан гаргасан байна. Тэр үлгэрийг нь миний бие хагас дутуу,найруулга муутай бичих шиг боллоо.Та бүхэн уучилаарай. Энэ үлгэрийг намайг жоохон байхад манай эмээ л ярьж өгч байсан шиг санагдаж байгаа юм.

Эрт урдын цагт хошуу нутгийн ард түмэнтэй нэр сайтай нэгэн ноён байжээ. Тэр ноёнд ард түмэн нь их ам сайтай юм санж. Тэгээд ноён нэгэн өдөр ,нэг сайн зурхайчаар литээ (зурхайгаа) зуруулжээ. Тэгсэн чинь тэр зурхайч нь та тэдэн насан дээрээ, тэдэн сарын тэдний өдөр таалал төгсөх юм байна гэж зуржээ.
Тэгээд ноён асуужээ. Ер нь түүнээс гарах арга зам байна уу? гэж асуужээ. Зурхайч дахин үзээд ноёны асуултанд нь хариулж дээ.
Та тэр өдрийн урд шөнө нь хулгай хийвэл амьд гарах аргатай юм байна гэж айлджээ. Тэгээд ноён энэ явдлыг ямар ч хүнд хэлэлгүй бодоод л байж дээ. Хошуу нутагтаа ийм нэр хүндтэй, тэгээд бас нас өндөр болсон ноён хүн хулгай хийнэ гэдэг ч бас хүнд ажил байна даа гэж бодоод олон жил, сар, хоног өнгөрч дээ. Тэгээд нэг мэдэхэд л нөгөө аймшигт, түгшүүрт өдөр нь болох хугацаа болчих ч дээ.
Тэгээд ноён амиа аврахын тулд хулгай хийхээс аргагүй байдалд хүрч дээ.
Ноён хамаг түшмэл, албадаа цуглуулаад та нар надад нэг маш номхон морь, эмээл хазаартай нь бэлтгээд өг гэж тушаажээ.
Түүний хамгийн дотно түшмэд нь ноёнтон минь та яах гэж байнаа, танд ямар хэрэг явдал гарваа, юуны учир морь мал бэлдүүлээд байна гэж асууцгаажээ.
Хариуд нь ноён үг дуугүй эмээл хазаартай, унаж явахад номхон морь бэлтгэ гэж зарлиг буулгажээ. Нэгэнт л ноён зарлиг буулгасан учир түшмэд үг, дуугүй морь бэлтгэх болж дээ.

Тэгээд ноён харанхуй шөнө болсон үед хүнд мэдэгдэхгүйгээр малгайнаас бусад хувцсаа сольж өмсөөд бэлдсэн номхон морийг нь унаад сэмхэн гараад явж дээ.

Тас харанхуй шөнө гэрээс гараад муу юм гэлдэрч явсаар нэг дөрөлж (хөтөл) дээр гараад иртэл нэг хүнтэй тааралджээ. Эхлээд ноён тэр хүнтэй мэнд усаа мэдэлцээд, харанхуй шөнөөр, харгуй замгүй газар чи бид юуны учир тааралдваа гээд, өөрөө тун ядмаг нэгэн болж, хэрэг зорилгоо хэлж дээ. Тэгсэн чинь нөгөө хүн нь шилийн сайн эр явж байгаад таарсан байж дээ.
Тэгээд нөгөө сайн эр чи бид хоёрын хэрэг зорилго нэг юм байна. Энэ хавьд нэг баян, зан муутай айл нэг байгаа, тэр айлаас хоёулаа нэг нэг шөлны юм авна гээд дагуулаад явж дээ.
Тэгээд гэнэт та энд хоёр морио бариад энд сууж бай, би яваад 2 хонь аваад ирнэ гээд нөгөө сайн эр явган яваад өгч дээ.
Ноён юу болдог бол доо гэж бодоод, хүлээгээд сууж байтал удсангүй нөгөө эр хоёр хонь чирсээр хүрээд ирж дээ.
Тэгээд нөгөө сайн эр хулгайлсан нэг хониныхоо хөлийг хүлж өгөөд,ноёныг моринд нь мордуулаад хонийг нь авч өгөөд, өөрөө хонио шууд аваад мордоод цааш хамт багахан газар явах болж дээ.
Тэгсэн нөгөө сайн эр гэнэт бид нар чинь амны хишиггүй улсууд юмдаа, гайгүй сайн ноёнтой юмсан, маргааш ноёноосоо салах цаг болж дээ гэж ярьж дээ.
Тэгтэл ноён, яагаад ноёноосоо салах болчихвоо гэж асуужээ?
Нөгөө сайн эр хэлж дээ, би сая хулгай хийх гээд шадар сайдын гэрийн гадуур гэтэж явтал, тэр гэрт хоёр хүн хоорондоо ярьж байна. Маргааш ноёныг айлын хүүхдийн үсний найран дээр урьж авчираад хороор найруулсан архи өгч алаад, өөрөө ноён болох тухайгаа ярьж байна гэжээ.
Үүний мэдсэн ноён, өө хайран ноён, өө хайран ноён, сайн ноён байсан юмсан гээд дуу халаг алдаад, тэр хоёр салах болж дээ. Гэтэл нөгөө сайн эр тэгээд хоёулаа дараа бие биенээ яаж олж таних вэ? Уг бие биедээ тус болж явбал зүгээр юмсандаа гэжээ.
Тэгвэл хоёулаа малгайгаа солиад өмсчих үү гэсэн саналыг ноён гаргажээ. Энэ саналыг сайн эр зөвшөөрөөд малгайгаа сольж өмсөөд хоёр хулгайгч эр салаад явжээ.
Нөгөө муу ноён авч яваа хонио мориноосоо арай унагаад алдчихсангүй, гэрийнхээ гадаа ирээд, түшмэдээ дуудаад энэ хониныг тэмдэглээд хотондоо тавь, маргааш эзэнд нь буцааж өгнө гээд, маргааш юу болохыг мэдэж авсан ноён сэтгэл амар унтаад өгч дээ.
Маргааш өдөр нь шадар сайд айлын хүүхдийн үсны найранд ноёныг урьж дээ. Уригдсан ноён ч яваад очиж, найр ч эхэлж дээ. Шадар сайд ноёндоо хадаган дээр хор хийж найруулсан жүнзтэй архиа барьж, та энэ найрыг эхлүүлж, үг хэлж, энэ хундагыг тогтоож хайрлана уу гэжээ.
Хортой гэдгийг нь мэдэж байсан ноён, жүнзтэй архийг авч сэржим өргөхөд, сэржимээс үсэрсэн архи галын тулган дээр унахад түүний төмөр нь сэт үсэрч байжээ. Тэгээд ноён уг архийг нь шадар сайд өөрт нь эргүүлээд барьж дээ. Ноёны зарлигийг зөрөх эрх байхгүй учир шадар сайд өөд хаясан чулуу өөрийн толгой дээр, эд эзнээ танидаггүй, эрэг сүүлээ танидаггүй юм байна гээд уг архийг уугаад насан өөд болж дээ.
Ингээд тэр хошуу нутгийнхан сайн ноёнтойгоо урд удаан, сайн сайхан амьдарч гэнээ.

No comments:

Post a Comment