Wednesday, March 25, 2009

Дэлхийн таван том бохирдол

Өнөөдөр дэлхийн улс орнууд дэлхийн таван том бохирдолтой тэмцэж байна. Мөн тодорхой үр дүнд хүрч байна. Харин манай улсын хувьд ямар байгааг та бүхэн өөрсдийн оюун ухаандаа тунгаан бодож үзнэ биздээ

Агаарын бохирдол
Усны бохирдол
Хөрсний бохирдол
Хүнсний бохирдол
Шуугианы бохирдол

цаашлаад тоочвол сансарын бохирдол, оюун санааны бохирдол гэх мэт

Манай улс ердөө 2,5 хан сая хүн амтай. Түүний тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байдаг. Гэтэл хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа 5 том бохирдол жилээс жилд нэмэгдээд байдаг. Манайхаас бусад улс орон энэ бий болоод байгаа бохирдолыг багасгах талаар дорвитой ажил хийгээд, тодорхой амжилтанд хүрээд, ард түмнээ эрүүл орчин нөхцөлд тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангахад анхааралаа төвлөрүүлээд байна. Харин манай нийслэлийн иргэд өвөл утаанд, хавар намар нь шороо, тоос, салхинд, зунд нь цэвэрлэх байгууламжын үнэрт хордож байна даа.

Агаарын бохирдолын хувьд:
За дээ манай нийслэлийн хувьд ч өвөл бол ч мөн ч хэцүү дээ. Тэр байх ёстой норм, хэмжээ бол бүүр өнгөрсөн хэрэг. Тиймээс тоос шороог босгогч, утаа манан үүсгэгч зүйлүүдийг багасгах хэрэгтэй юм даа. Улаанбаатар хотод үүсч байгаа утааг багасах гол арга бол ердөө ард иргэдээ орон нууцчуулах явдал. Өөр ямар ч сайн арга байхгүй. Мөн шинээр зам, талбай барих зүлэг ногоо тарих хэрэгтэй. Гадаадын орнууд чинь жоохон газар байвал зүлэг ногоо тарина, эсвэл цементээр бүрээд авна. Үүнээс гадна химийн хортой, хоргүй бодис их байна.Үүнээс агаар бол их л хордож байгаа даа.

Усны бохирдолын хувьд:
Ундны усны хувьд цэвэр усныхаа эх ундрага дээр нь том том барилга бариад, туул голд загас, жараахай үхэх явдал удаа дараа гарсан нь өнөөх л бохироос үүдэлтэй. Голын ариун цэврийн бүсэд айлын хашаа хороо, орон сууцны хорооллыг бий болгосон нь газрын хөрсийг бохирдуулаад зогсохгүй хатан Туулд нөлөөлжээ. Голын ус нэг км орчим урсаад бохироо цэвэрлэдэг бол Туул голын ус 25 км зайд ч цэвэрлэгдэхгүй байгаа аж.
Нийслэлийнхний ундны усыг шинжилгээнд хамруулахад 70 хүртэл хувиар бохирдсон гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Тэд 40-50 жилийн өмнөх хуучирч муудсан шугам хоолойгоор хлороор цэвэрлэгдээгүй ус иргэдийн хэрэгцээнд очиж байгаа тул бохирдохоос аргагүй гэж байсан.
Мөн гэр хорооллын айлуудын хэрэглэж байгаа ус ч сайнгүй байгааг дурдсан. Усны мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар цэвэр усны асуудлыг ойрын үед шийдэхгүй бол бохир уснаас үүдэлтэй өвчин олон нийтийг хамарч Туул голын загас, жараахайнд нүүрлэсэн аюул нийслэлийнхнийг түгшээж мэдэх нь ээ.

Хөрсний бохирдол:
Хөрсний бохирдол гэдэг нь газрын гадарга хөрсөнд дээр өвс ургамал ургахгүй, хог новшинд дарагдаж, шороо тоос босохыг хэлж байгаа юм. Худалч хүнд бол монгол улсын газрын гадаргыг ч одоо хуулаад дуусах нээ. Дээр нь дэлхийн дулааралаас болоод хур бороо багасаад ирэхээр өвс ногоо нь ургах нь багасаад эндээс үүдээд нийт газар нутаг маань цөлжих аюул нүүрлээд байна. За эндээс нөгөө шар шуурга үүсч байгаа юм даа. Улаанбаатар хот дотор болон ойролцоо газарт бол хөрс гэж юм байхгүй, ёстой нэг улаан элгэ гэдэг болсон доо. За тэгээд хотод дотор бий болж байгаа энэ хог, новшийг юу гэж бодож байна. Та бид харж л байгаа. Ийм бохир хөрс хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ? гэдэг нь ойлгомжтой.

Хүнсний бохирдол:
Энэ төрлийн бохирдол манай улсад харьцангуй бага байдаг байх гэж бодож байсан чинь тийм биш байна. Яагаад гэвэл засгийн газар нь "Хүнсний аюулгүй байдал"-ын жил хүртэл зарлаж байгааг бодоход. Арга ч үгүй юм даа Хятад улсад химийн бордоогоор бордож бордож ургуулдаг хүнсний төрөл бүрийн ногоог ч Улаанбаатарчууд бид ч их зохиж байна. Үүнээс гадна бордож (бордоо нь норм хэмжээ хэтэрсэн химийн бодис агуулгадаг) таргалуулсан гахай, шувуу, малын мах бас хэрэглэж байгаа. Монголчууд бид хүнсний бохирдолоос хол байх боломжтой. Өөрийн орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоо, таван хошуу малын махаа хэрэглээд байвал.
Хөдөө, хол аймгаас ирсэн жинхэнэ ориг мах ч өөр шүү. Учир нь жинхэнэ онгон байгальд ургадаг төрөл бүрийн эмийн өвс ургамал, цэцэг ногоог түүж иддэг монгол малын мах ч эм болно шүү.

Шуугианы бохирдол:
Энэ төрлийн бохирдол нь хүнд хамгийн их стресс үүсгэдэг. Стресстэй хүн өвчинд нэрвэгдэх нь амархан. Эх дэлхий маань өөрөө соронзон шуугианд өртчихсөн. Та бидний эргэн тойронд шуугиангүй нам гүм газар байна уу? Манай өрөөнд гэхэд л 4 компьютер, нэг switch ийн сэнсний дуу чимээ нийлээд бөөн шуугиан, бөөн ядаргаа үүсгэж байгаа юм даа. Хаяа switch-ээ түр унтраахад нэг сайхан амсхийж байгаа юм даа. Ажлаасаа гараад ирнэ түгжирсэн машины сигнал, моторын дуу чимээ, онгоц, галт тэрэгний дуу.


Харин манай хөдөө нутагт бол байдал өөр шүү, ёстой жинхэнэ ориг мах иднэ (цэвэр хүнс хэрэглэнэ), цэвэр агаар амьсгална, шуугиан байхгүй, хөрс харьцангуй цэвэрхэн, ус цэвэр.

Эцэст нь би судлаач биш, мэргэжлийн хүн биш, зүгээр энгийн иргэн хүн санаа бодлоо бичиж байгаа гэдгийг хэлмээр байна. Алдаа оноотой юм бичсэн байвал өршөөгөөрэй.

2 comments:

  1. сайхан мэдээлэл хүргэжээ. баярлалаа

    ReplyDelete
  2. Өө тийн. нэмээд хэлэхэд: Хөрсний бохирдлоос үүдээд агаарын бохирдлын хэмжээ манайд их байдаг юм билээ. Учир нь хөрс шинэ, цэвэр байжийж агаарт байгаа муу юмнуудыг шингээн авч агаар цэвэршидэг гэнэ лээ..

    ReplyDelete