Tuesday, May 31, 2011

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Эртээ урьдын цагт нэгэн тойн олон сүм хийд барьж босгох, хуваргуудын гэр барааг базаах, хамаг хэрэглэгдэхүүнийг хангах, хүү санг гүйцэлдүүлэх зэрэг их ажлыг эрхэлдэг байжээ. Мөн бурхан тахилын хэрэглэлийг ариун сайхнаар нэгэн гэрт агуулж арчилна. Бас ертөнц дахь зарилгийн судар, дээдсийн аймгийг залж авах, бичих , бичүүлэх , унших, уншуулах хийгээд лам багш, бурхадын бие хөргийг элдэв эд юм, эрдэнэсийн зүйлээр тахиж чимж шүтээд, өөрөө тэндээ сууж сүм хийдийнхээ хүү сангаас амсаж хүртэж сууна. Өөрийн санаж бодсоноор бурхан номын шүтээнийг бүтээж буяны үйл төгсгөсөн тул одоо сэтгэл амар ном уншин сууя гэсэн билээ .

Гэтэл хаврын дунд сард тойн маань гэнэтийн өвчин тусаж эм домыг элдвээр хэрэглэвч ер үл эдгэрэв. Өвчин улам даамжирсаар хүндэрч үхэхийн цаг болбол хэн ч хариулж эс чадна. Харин хойт насныхаа телөө бүтээсэн шүтээндээ мөргөхийн сүүлийн гэрээслэлийг энэ төрөлдэө амь тасрахын өмнө залбиран мөргөж хойт мөрөө даатган мөргөе? гэж хэдэн хүнийг долдойдон гэрийн хүрээнд ортол шар өнгийн дээл өмссөн номт тойн завлин сууж байв. Үзтэл тэр гоо үзэсгэлэн гэгээн адистат тогтоосон сэтгэгдэл төрүүлэв. Мэхэсхийн мөргөвөвс тэр тойн надад хандан та бурханы судар ном хийгээд хурал номын эдлэл хэрэглэл сэлтийг бүрэн төгс бүтээж цаглашгүй их буян үйлдсэн авч бурхан гурван эрдэнэд нэгэнт зориулсан тахилын хэрэглэлээс эзэмшиж эдэлсэн, идсэн уусан зэрэг буян нүгэл хоёрыг хольцолдуулан үйлдсэн байна. Тийм нүгэл хилэнцтэн завсаргүй тамд унах тавилантай. Чи хамаг барцад хилэнцээ хоцроолгүй арилгаж чадвал одоо өвчнийг чинь анагааж эцэс хойт дор сайн төрөл олох болно.

Нүгэл хилэнцээ эс наминчилваас эдүгээ төрөл егүүтэж завсаргүй тамд унах болно. Харин буян үйлдвээс түүнийхээ ачаар зовлонгоос тонилж амарлих цаг нэг ирэх вий дээ. Ухаандаа бодвоос чиний жасаас авсан тариа будааны тоо ширхэг хэдүй тоонд хүрсэн төдий хирээр насалж зовлонгоо баахан удаан эдлэх болно гэжээ. Гэтэл тойн, тэр их хар нүгэлээ би ямар буян үйлдвэл бушуу түргэн наминчилж болохсон бол гэхэд номт тойн, залбирал бүхэн нүглээ наминчилан арилгаж чадах боловч нэн даруй хоцроолгүй арилгаж чадах нь /Очироор огтлогч/ судрын аймаг нүгэл хилэнцийг бүрэн эвдэж арилгахад түргэн туслах тул эрт үед нөгцөгсөн түүнчилэн ирэгсэн бурхад номолсон, эдүгээ ялж төгс нөгцөгсөн шигмүнь бурхан номолсон, ирээдүйд ч ирэгсэд бурхад номлох болно. Түунчлэн ирсэн дайсныг дарсан үнэхээр туулсан бурхны номлосон ба билгийн чанад хязгаар хүрсэн билиг барамид адистадын аугаа хүчийг хэн ч сэтгээд сэтгээд хүршгүйг өгүүлж баршгүй юм.

Адилтгаваас мянган хүн нэгэн хүний үйлийг магтваас сайнаар алдарших мөн муу гэж өгүүлэлдвээс бас түүгээр алдарших. Өчүүхэн тахилчны сул үг тэр мэт байдал төгс туулсан бурхадын номлосон /очироор огтлогчийн/ аугаа хүчин адистадын тэнсэлгүй, үзүүр хязгааргүйг мэдэж залбирваас үүнд үл чадах үйл нэгээхэн ч үгүй. Тиймийн тул /очироор огтлогчийн/ арилгах аугаа хүчин дамжиггүйд тойн итгэж өвчнөөс мунхарсанаа ухаарч түүнийг арилган дарах сэтгэлийн хүчийг олжээ. Тэрээр хамаг эд таваараа барьж /очироор огтлогчийг/ зуун найман удаа бичүүлж, уншуулсаны буянд өөртөө байгаа бүхнээрээ залбирч мөргөн өргөв. Тойн гуайн өвчин ч илааршиж эд агуурсаар ч урьдахиас үлэмж баялаг болон ерөн долоо хүртэл наслаж төгс баясгалант орноо Майдар бурхны дэргэд төржээ. Билгийн чанад хязгаар хүрсэн /очироор огтлогчийн/ ач тусаар тойн гуай догшин өвчнөөс тонилж эцэсдээ төрөл егүүтэж төгс баясгалант орноо төржээ.

No comments:

Post a Comment