Tuesday, May 31, 2011

НАЙМДУГААР ЗҮЙЛ

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Мах, дарс, сонгино, сармис зэрэг хүнсний тэргүүтнийг үл амсагч нэгэн эмгэн байжээ. Эмгэн бурхан тахилын ариун сахил санваарыг ямагт сайн сахигч бөгөөд тэрээр /очироор огтлогч/ судрыг тасралтгүй уншина. Унших бүрдээ урьдаас гар нүүрээ, шүд амаа сайтар угааж, зайлж цэвэрлээд бие хаагаа арц, хүжээр ариулж, рашаан усаар шүршээд, ариун цэвэр суудалд цомцойн сууж, чин сэтгэлийн гүн бишрэлээр гурван эрдэнэдээ залбиран уншина.

Ингэж үйлдсэн буяныхаа ачаар хожим төрөл егүүтгэхийн цагт түүний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж бие цогцос хаана тэндээс нь арц хүжийн үнэр анхилж амьтан бүхний бие сэтгэлийг ариусгана.

Даль зандангийн ариун сайхан үнэр ханхалсан Авид бурхны орон амгалант сугаваадийн оронд бадам лянхуа цэцэгнээс төрж, эмгэн хамаг бурхадын орныг нүдээр үзэж, билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судрыг уншиж шүтсэний тус эрдмээр бурхны оронд төржээ.

No comments:

Post a Comment