Tuesday, May 31, 2011

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

Нэг айлын өрхийн тэргүүлэгч /Очироор огтлогч/ судрыг түүний тус, эрдмийн тайлбартай нь бичээд хээр аглаг газрын товцог толгой дээр залсан байжээ. Гэтэл дараа нь гэртэй залмаар сэтгэл төрж авч ирэхээр явах болжээ. Эцгийгээ явахаар охин дагаж, охиноо дагуулан явсаар очиж залбирч мөргөн судраа залж аваад гэртээ ирэх зам зууртаа охиндоо бариулжээ.

Судрыг охин баяртай гэгч нь хоёр гардан аваад ийнхүү сэтгэв. Энэ дээдийн их номонд мөргөн хүндэлвээс маш их буян болох, ариун бус газар тавьж орхивоос муу, алдас болох хэмээн хүмүүсийн хэлэлцэхийг сонссон билээ. Одоо би еөрийн гараар дээш өргөж залж яваа учир лав сайн болно хэмээн улам дээш нь өргөж толгой дээрээ залан сайн болох болтугай хэмээн өгүүлж долоон алхам газар яваад эцэгтээ өгчээ.

Үүний буянаар охин урт наслан жаргаж эцэстээ төрөл егүүтгээд гучин гурван тэнгэрийн орноо долоон үе төрөөд тэндээс төрөл егүүтгээд сугаваадийн орноо Авид бурханы дэргэд лянхуа цэцэгнээс төрж бодьсадва хутгийг олов. /Очироор огтлогч/ ба түүний тус эрдмийг тайлбартай нь хамт бичсэн тэр хүн энэ насандаа энх амгалан амьдран жаргаад эцэс хойтдоо бодь хутгийг олжээ.

Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийг/ гар дээрээ өргөн залж долоо алхсан охин бодьсадваа хутгийг олсон хийгээд /Очироор огтлогчийг/ тайлбартай нь бүтээсэн хүн бодь хутгийг олсон нь энэ болой.

No comments:

Post a Comment