Tuesday, May 31, 2011

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Ганц хөвгүүнтэй нэгэн ноён, түүнийгээ ном эрдэмд сургахаар шийдэж зарц хөвгүүнээ дагуулан өөрийн бирман багшдаа явуулжээ. Гэтэл ноёны хөвгүүн эс сурч, зарц хөвгүүн заасан бүгдийг хичээнгүйлэн цээжлэх унших, бичих зэргээр сурч утгыг онож тайлах тэргүүтнээ жигт, сайн болжээ. Сайн сурвал зохих ноёны хөвгүүн эрдэм номд эс шамдсанаас сургуульд орж чадсангүй. Зарц хөвгүүн ийнхүү сайн сурсан нь надад гэм болно. Аливаа ноёд, баяд бусдын үнэн худал хүндлэл авилгалд өргөгдөж өөрийн зан араншингаа тунгаан мэдэх ухаанаар дутмаг, мэдэх үл мэдэх, чадах үл чадах үйлэнд мэдэм сайндаа бус буй за.

Тийм хүний зөв бурууд хүрэлцэн бүү оролц, бүү зүтгэ, бүү булаалд, өөрийн бие ба гэргий хийгээд сэтгэл зохилдогсод тэр зөв бурууг ялгаж мэдэлгүй өмөөрөх өмгөөлөх ноёд, баядтай бүү нөхөрлө гэж сахилга журамд номлогдсон юм. Тийм эрхтэй улсын нэгэн нь манай ноён мөнөөс мөний тул ноён хөвгүүнээ оюун ой тойгоор ядмаг гэж мэдэхгүй. Намайг л хорлох болно гэж сэтгэв. Тиймээс нэгэн их мэргэн арааш ламд очиж учир шалтгаанаа бүрэн өчив. Арааш лам зарлиг болгон бирман чи сэтгэлээ битгий зовоо. Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судрыг алгуурхан аргаар зааж уншаад байхад сайн болно гэжээ.

Арааш ламын зарлигаар /Очироор огтлогчийг/ шүтүүлж уншуулсанд оюун ухаан нь хурц тод болж ном эрдэмд сурсан ч зарц хөвгүүнийг эс гүйцэв. Үүнд ноён сэтгэл мөчөөрхөж намайг хорлох болно. Иймд зарц хөвгүүнийг ноёд түшмэд үл тоож хэрэгсэхгүй нэгэн арга хийе гэж сэтгээд гоо үзэсгэлэнт нэгэн залуу шивэгчин бүсгүйг олж аваад тэр хөвгүүний үйл хэрэгт туслуулав. Шөнө дөл болтол ажилласаар тэр хоёр улмаар маш сайн амаргууд болжээ. Хамаг улс мэдсэнээс хойш нэлээд хожим хуримлах болсонд бирман багш ч очжээ. Хэзээд их зарга өдөөгч нэгэн хүн тэнд ирсэн ажгуу. Бирман багш согтсон мэт авирлаж тэр хүнд хандан чи бусдын гэм зэмийг мэдэхүйд мэргэн мэт боловч зарим хүний гэмийг үл үзэх нь сэтгэл чинь сохор ажгуу, үл сонсох нь нөхөргүй ганцаар хүн үү. Иймд чи төдийлөн сайн хүн биш биз ээ гэсэнд тэр хүн бирман багш намайг энэ мэтээр доромжлох юм бол чиний сайн шавь лугаа заалдаж нэрийг чинь гутаана гэв.

Засаг төрийн газар очиж бирман багшийн нэгэн шавь энэ ноён ба эцэг эхээс өөрцгүй атал эм авсныг мунхаг би ч сэтгэвээс дээд номын сургаалаас ба засаг төрийн ёс журмыг эвдсэн үйл үйлдсэн тэр хөвгүүний явдлын буруу зөвийг ялган соёрх. Хэрэв тэр хөвгүүний явдал үл зохих авбаас өөрийн шавь юундаа холоос эмийг сүй тавин дэргэдээ авчирч агуулж байхыг үзсээр мэдсээр атлаа шавь юугаа ятгаж эс засаж хүмүүжүүлсэн бирман багшид гэм бий.

Ер нь асрагч бурхдад хоёр таалалгүй бөгөөд, айх ноёд, түшмэдэд хоёр журам үгүй бөлгөө. Тийм байтал энэ бирман багшийн шавь урьдын энэ журмаас гажиг явахад эвдэрэшгүй энх мөнх засаг төр хийгээд энэ олон албат иргэний заншил задгайруузай хэмээн сэтгэжээ. Бас аливаа муу явсаныг эс илтгэвээс тэнгэр үл таалах гэсэн тул мэдүүлсэн бөлөг.

Ноён түшмэдээ. Намайг үл зэмлэн соёрх хэмээн өчив. Тэр хэргийн ялд бирман багшийн багш хэмээх нэрийг эвдээд ноёд түшмэдийн өргөмжлөлийг авбаа. Шавь хевгүүнийг хүний боол болгов. Хөвгүүн тэр хүний адууг өдөр бүр адгуулан хариулах болов. Өөрийн буруу явдлаас хүний боол болбол энэ ертөнцийн хүн амьтны нас ахар тул хэдүй хэр удаан явахыг би мэдэхгүй. Би одоо өдөр бүр явах суух тутамд нүгэл хилэнц үйлдэх, өөрийн дур зоригоос гадуур газар орон, цагийн эрх олон хүний зан араншин гэвэл би түүнд хугацалгүй. Иймээс буян үйлдэх хэрэг гэж сэтгээд бас урьд багш минь арван хар, таван завсаргүй, амлашгүй дөрвөн хүнд тэргүүтэн хамаг нүгэл хилэнцийг угаас арилгахыг хүсвэл /Очироор огтлогчийн/ адистадын аугаа хүчин үлэмж сайн хэмээн зарлиг сонсгосон.

Ялангуяа хойд мөрийн төлөө /Очироор огтлогч/ судрыг бүтээе гэж тогтов. Гэтэл бэх цаасгүйд хэзээ нэгэн цагт бэх цаас олдоно гэхэд олдох ч байтугай өвдвөл энэ гэрийн эзэн лав намайг гэртэй ер нь удаан суулгахгүй, хөдөө хээр үхэх юм бил үү, хөдөө хээр үхсэн хүний сүнсийг удирдахгүй биз ээ. Эдний адуу хариулахын аливаа чөлөөнд буян үйлдэе, удааширвал үхэх ч болзошгүй гэж сайхь сэтгэл урваж, урваж ч магадгүй.

Одоо /Очироор огтлогч/ судрыг шороо чулуун дээр бичвээс алхаж гишгэсэн амьтан хилэнц олж, би бээр дээдийн номыг доромжилсон болох, огторгуйд бичье хэмээн нүдээр огторгуйд тэг татаад хулсан үзгийн үзүүрт бэх шингээв гэж санаад их судрын ёсоор огторгуйд бичиж төгсөв. Энэ буянаар би багш тэргүүтэн хамаг амьтны төрөл тэргүүлэхээс хураасан хилэнц арилаж амгаланг олох боловой.

Ялангуяа энэ өдрөөс эхлэн гай зовлонгүй өлзий хутаг оршиж, амгалангаар аж төрөх болтугай хэмээн хутаг гуйн залбирахыг хамаг бүгдээр магтан гайхалтахыг хаан түшмэд сонсож, нөгөө хөвгүүнийг авч ирээд түүний эрдмийг танин мэдээд тэргүүн түшмэлээр тавьжээ.

Хөвгүүн энэ насандаа урт наслан дэлгэрч жаргаад, эцэстээ төрөл егүүтээд амгалангаар сугавадиин оронд төржээ.

Билиг билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийг/ огторгуйд бичсэн буянаар олондоо өлзий хутаг оршуулан эцэстээ сугавадийн оронд төржээ.

No comments:

Post a Comment