Tuesday, May 31, 2011

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Нэгэн гэрийн эзэн ганц охиндоо их хайртайн учир хамаг юмаа түүндээ буйгаар нь өгчээ. Гэтэл нэг сарын дараа охинд хүнд өвчин тусаж сэтгэлийн зовлонд учирчээ. Ийнхүү сэтгэн /Очироор огтлогч/ судар уншуулаад өвчин ялааршина гэсэн нь санасандаа хүрсэнгүй. Ай хөөрхий ертөнцийн аливаа юмс мөнх бусыг өдөр бүр үзсээр атлаа би түүний адил гэж санахгүй явжээ. Ээ халаг минь бусдаас илүү сайн сайхан аж төрөх ба арвилан хямгадахыг хичээж явсаар үхээд өгвөл буян эс үйлдсэний барцдаар амьтнаас дор адгийн төрөл авна.

Ингэж дуусахын урьд хэзээ нэгэн цагт /Очироор огтлогч/ судар лугаа учирч түүний адистадыг хүртэх хувь ирээсэй хэмээн ерөөл тавин сэтгэсээр хэвтэж төрөл егүүтэв. Тэгээд эрлэг номун хааны дэргэд очвоос хаан зарлиг болгон: Охин чи бээр буян хилэнц юу хийснээ мэдүүл гэсэнд би буян хилэнцийн алиныг ч хийгээгүй гэж өчсөнд эрлэгийн эзэн бичиг данс толиндоо үзээд буян хилэнцгүй нь үнэн. Харин охиндоо хамаг юмаа буйгаар нь буулгаж өгөхдөө алсан хонь, үхэр, ямааны хилэнцээр тамын зовлон өчүүхэн эдлэх, мөн /Очироор огтлогч/ судрыг бүтээж уншуулна хэмээн ихэд санасан боловч санаандаа хүрч чадаагүй юм байна. Түүндээ гомдож үхэхүй хэмээн сэтгэсэн нь үнэн бөгөөд мөнх бус гэсэн тул буян мөн болой.

Тэгэвч охин чи тамын зовлонг арван таван хоног эдлэх, арван тав хоног чинь ертөнцийн долоон зуун тавин жил гэсэн үг. Тамд нэгэнт унаваас тонилоход бэрх тул охин чи алибин ад мэтийн дүрсээр эцэг эх сэлтдээ очиж буян үйлдэхийг гуйн өгүүлтүгэй. Ингэж үл болох боловч чиний буянтай сэтгэлийн үрээр бүтэх буй за хэмээн номун хаан зарлиг болгов. Зарлигийн ёсоор дүрсээ хувиргаж эцэг, эхийн гэрт ирвээс тэд үзээд айн цочиж чи ямар амьтан гэгч вэ? Манайд ямар хэргээр ирэв? Чи юу идэж уух вэ? Орон гэр чинь хаана байна хэмээвээс сүнс өгүүлэн би танай охин билээ. Надад буян хилэнцийн алин ч үгүй гэвч та нарын надад хамаг зүйлээ буулгаж өгөхүйдээ адгуус мал алсны хилэнцээр тамын зовлонг арван таван хоног эдлэх болов. Тэр нь энэ ертенцийн долоон зуун тавин жил тул миний хойноос дөчин есөн хоногийн дотор буян үйлдэж тэр зовпонгоос тонилгон соёрх хэмээн гуйхаар би эрлэг номун хааны зарлигаар ирлээ.

Намайг эс итгэвээс хэмээн урьдын ураг садан хийгээд алив аж төрсөн бүхий л үйл явдлаа тоочин өгүүлсэнд тэд мэдэж итгэв. Тэр сүнс бас өгүүлэн эцэг, эх ураг садан та бүгд намайг нигүүлсэж буян хайрлаж өршөөх бөгөөс тэр эрлэг тамын газар оронд /Очироор огтлогчоос/ өөр үлэмж хүчтэй буянгүй хэмээн хэлэлцэхийг биеэр сонслоо гэсэнд эцэг, эх өгүүлрэн ай хөөрхий минь өчүүхэн чамайгаа юуны тул үл нигүүлсэх билээ. Бид чинь чиний төлөө /Очироор огтлогч/ судар нэгийг ховор эрдэнэсийн зүйлээр бүтээгээд уншуулья. Чи сэтгэлдээ гүнээ бишрэн агуулж залбиртугай гээд эцэг нь: ай хөөрхий чи минь бидний хайрт үр мөн боловч аливаа үүдсэн бүхэн мөнх бусын тулд еөрийн эрхээр бус, ертөнцийн амьтан эрхтэй болж нэгэнт дууссан тул бидний хамт байж үл болно гэв.

Сүнс аливаа хүн амьтан алин газар оронд явбаас тэрхүү газар орны дэг журам, сургаал ном ямар байна түүнийг хүндлэн дагаж, бусдыг хорлолгүй биеэ сайтар засаж явбал энэ насанд зохилдох, эцэс хойтод амгалан мөрийг олох тиймийн тул одооноос зоригжих цаг нь мөн хэмээгээд үл үзэгдэн одов. Харин эх нь зүрхэндээ сум зоолгосон мэт эмгэнэн гомдож, эрх дураар нь өсгөсөн өерийн амьнаас үлэмж хайртай ганц тэр минь, хөерхий охин минь ингэж зовохыг нь үзсэнээс урьд нь би үхэх минь яалаа, эсвэл бага балчир байхаас нь ном үзүүлж уншуулж буян үйлдүүлсэн ч болоосой гэж гашуудан муурч үхэдхийн унав. Ураг садан сэлт цөм л гашуудан уйлалдав. Тэд /Очироор огтлогч/ судрыг амалсан ёсоор бүтээж уншуулав. Үүний буянаар охин тамын гашуун зовлон үзэлгүй сайн хуний төрөл олов.

Эцэг эх ураг садангуудын зүүдэнд охин үзэгдэж би бээр та бүгдийн бүтээсэн /Очироор огтлогчийн/ буянаар энэ ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж терөв гэж өгүүлэхийг цөм нэгэн шөнө зэрэг зэрэг нэгэн адилаар зүүдлэв хэмээн хөөрөлдөв.

Бид бүгд нэгэн шөнө ав адилхан зүүдэлсэнийг сэтгэн бодвоос охин минь магад хүмүүн болов хэмээцгээнэ. Үүнийг хамаг газар орны улс сонсож бүгдээр сүсэг бишрэл төрж /Очироор огтлогчийг/ тайлбартай нь шүтэн бишрэв. Эдгээр буян ариун адистадаар тус улс даяар цаг бусын үхэл зовлон ган зуд ялангуяа бугшигч буг чөтгөрүүд бүрмөсөн арилжээ.

Эцэг, эх төрөл садан сэлт бүгд урт насалж буян хишиг нь улам дэргэрч эцэстээ охин ба тэдгээр олон хүн сайн төрөл олцгоов.

No comments:

Post a Comment