Tuesday, May 31, 2011

ДОЛООДУГААР ЗҮЙЛ

ДОЛООДУГААР ЗҮЙЛ

Нэгэн хааны түшмэл засаг төрдөө ам гарч эрүүгийн хэргээр ял эдлэх болжээ. Иймээс энэ хэргээс амьд гарах аргагүй биз гэж сэтгэн ганихран суухдаа дэмий л тэнсэн бодолд нь билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ гэж гэм зэмээс аврагч ном байдаг тухай өвгөд дээдсийн хэлэлцдэг байсныг санав.

Эр хүний дотор ч бас юу эс багатах вэ. Ус ирэхийн өмнө суваг тат, гэм зэм ирэхийн өмнө биеэ хаталгах, үхлийн эзэн ирэхээс өрсөж буян үйлд гэснийг эс мэдсэн билүү чи.

Гэтэл тэр бүрийг хэрэгсэхгүй сохор дүлий мэт явсаар ял тулж ирсэн хойно арга хайн сэтгэгч би бээр ичгүүргүй нэгэн мунхаг амьтан буюу. Хэдий ийм боловч гурван эрдэнийн амьтдыг муу мунхаг хэмээн доромжилж үл элэглэхийн тул /Очироор огтлогч/ хэмээх номыг шүтсүгэй хэмээн шийдэв.

/Очироор огтлогчоо/ Чи бээр намайг энэ аюулт гутамшигт ялаас авран соёрх. Хэрэв энэ аюулаас авран соёрховоос би чамайг бүтээгээд мянгантай уншуулсугай гэж тангараглаад өдөр шөнө тасралтгүй уншив аа. /Очироор огтлогчийн/ аугаа хүчит адистадаар түшмэлийн хүзүүнд зүүсэн хувхай модон дөнгө хар аяндаа эвдрэн задарч унав. Түүнийг хөсөр унасан дотор нь сахиач түшмэл, зурхайч түшмэл дор өгүүлсэнд түшмэл хаан дор өчив.

Хаан зарлиг болгож тэр гэмт этгээд өөрөө мэдэх биз, учир юуныг мэд гэсэнд заргач түшмэл хааны зарлигийг түшмэлд өгүүлж түшмэл түүнийг шүүвээс өчих нь сахиач түшмэл модон дөнгө өөрөө эвдрэн хөсөр унахыг мэдсэн тул эсэргүйцсэнгүй.

Гэмт этгээд үхэхийг хүлээж /Очироор огтлогч/ судрыг уншсанаас бус өөр зүйлгүй гэжээ. Энэ тухай хаанд өчвөөс хаан зарлиг болгон . /Очироор огтлогч/ судар гамшгаас бүхнийг авран тонилгох ялангуяа арван найман тамын зовлонгоос түргэн гэтэлгэхийн дээд хэмээн номлогдсон юм. Учир иймд түүний дөнгө эвдрэн унасан нь сулла гэсэн дохио буюу бид бүгд /Очироор огтлогчоос/ зөрвөл үл болохын тул суллан талиба хэмээн зарлиг болговой.

Түүний хамт хоригдсон мянга гаруй хүн байх тул тэдгээр бүгд түшмэлийн суллагдсаныг мэдээд түшмэлдээ чи энэ эрүүгээс яаж аврагдав гэж асуусанд:Түшмэл тэдэнд . /Очироор огтлогч/ сударт чин үнэнч сэтгэлийн сүсэг бишрэл төрж унших уншуулах, бичих бичүүлэх, барьц өргөх зэргээр амалж залбирсаны буянаар аврагдлаа гэв.

/Очроор огтлогчид/ үнэнхүү гүн сүсэг бишрэл төрсний ачаар энэ ба хойд нас хоёрын тус хэргийг бүтээлээ. Ингэж /Очироор огтлогчийн/ тус эрдмээр түшмэл ба бусад олон хоригдол эрүүгийн хэргээс суллагдан хойд насандаа сайн төрөл олжээ.

No comments:

Post a Comment