Tuesday, May 31, 2011

ТАВДУГААР ЗҮЙЛ

ТАВДУГААР ЗҮЙЛ

Нэгэн аяга тахимлаг тойныг эрлэгийн оронд очихоор завдахын өмнөхөн Номун эрлэг хаан зарлиг болгож: Энэ өдөр нэгэн их буянтан ирэх байх шүү гэж мишээмэглэн баясаж байтал тэрхэн даруйд нь нэгэн аяга тахимлаг тойн олон хүний хамт иржээ.

Үүнд эрлэг номун хаан: Тойн хө чи ямар буяны ачаар ийнхүү цог жавхлантай явнам билээ гэжээ. Тойн, би бээр /Очироор огтлогч/ судрыг зуун найм дахин бичиж, уншиж бүтээснээс өөр зүйлгүй. Харин хамаг амьтны тусын тулд ядам болгон уншиж байдаг юм гэжээ, Надтай хамт яваа эдгээр хүмүүс /Очироор огтлогчийг/ бас уншсан ба уншуулсан, уншигчдыг даган баясаж эд зүйл, чимэг зүүлт, ороолт сэлтийг өргөгсөд юм.

Нэгэнт насны хэмжээ болоод төрөл егүүтээд номон чанараа дагаж надтай адил ирсэн хүмүүс гэв. Үүнийг сонсоод номун эрлэг хаан хоёр алгаа хамтатгаж мэхэсхийн мөргөөд: Ай аяга тахимлаг тойн минь ээ: Чи их цогт бурханы хевгүүн юмаа. Хамаг амьтны тусын тулд хэмжээлшгүй их буян үйлджээ хэмээн зарлиг болгон дээш айлтгасан даруйд зүйл бүрийн чамин тансаг чимэгтэй тавцан цэнхэр тэнгэрийн үүлнээс бууж ирээд аяга тахимлаг тойныг өргөн суулгаж аваад огторгуйд халин илэн нисэж одов.

Тойнтой хамт ирэгсэд өөр өөрийн сүсэг бишрэл, өргөсөн буяны хир хэмжээгээр бодь хутаг хийгээд тэнгэр хүний төрөл олжээ. Ингэж олон амьтад /Очироор огтлогчийн/ ач эрдмээр тэнгэр хүний заяанд төржээ.

No comments:

Post a Comment